Амгаланбаатар.Х 2018.05.01 | Телевиз: МН25-р суваг

Х.Амгаланбаатар: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40%-иар нэмэгдүүлэх шаардлагатай

Хөдөлмөр нийгмийг хамгаалах гурван талт хэлэлцээр гацаанд ороод байгаа нь зарчмын хэд хэдэн асуудал дээр талууд санал зөрөлдөж байгаатай холбоотой.  Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40%-иар нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн саналыг үйлдвэрчний холбооноос санал болгосон ч Засгийн газрын зүгээс тодорхой хариу өгөхгүй байгаа нь хүлээлтийн байдал оруулаад байгаа юм байна.

Х.Амгаланбаатар: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40-өөс доошгүй хувиар  нэмэгдүүлэх бодит  шаардлага байна. Учир нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд цалин огт нэмэгдээгүй. Энэ чиглэлээр хүлээсэн үүргээ Засгийн газар эдийн засаг хүнд байна гэсэн шалтгаанаар  биелүүлээгүй.   Одоогийн байгаа хуулийнхаа дагуу хоёр жилийн хөдөлмөрийн хөлсний шинэчлэлийг хийх хэрэгтэй гэж үзэж байна.