Чинзориг.С 2018.05.02 | Телевиз: МҮОНТВ

Хөдөлмөр нийгмийн гурван талт нэмэлт хэлэлцээр хийлээ

МҮЭХ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цалин нэмэхийг шаардсан жагсаалын дараа Монгол Улсын Засгийн газраас Хөдөлмөр нийгмийн гурван талт нэмэлт хэлэлцээр хийлээ. Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг тодруулга өгсөн байна.

-Хөдөлмөр нийгмийн гурван талт  хэлэлцээрээр ямар асуудлууд хэлэлцсэн бэ?

-Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг:  Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт  хэлэлцээр хийсэн.  Өнгөрсөн 2017 оны 10-р сард  2017, 2018 оны улсын  хэлэлцээрт нэмэлт хэлэлцээр байгуулсан.  Энэ хэлэлцээрийнхээ дагуу  Засгийн газар үүргээ  биелүүлж, дахин  хэлэлцээр байгуулж байна.  Өмнөх хэлэлцээрээр бид хоёр үүрэг хүлээж байсан. Эхнийх нь, ОУВС-тай  2018 онд хийж буй хэлэлцээрүүдээ үргэлжлүүлэх ажиллах. Үүний үр дүнд нь төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлнэ. Эдгээр хэлэлцээрийнхээ хүрээнд бид 2018 онд төрийн албан хаагчдын цалин нэмэх үндсэн тохиролцоонд хүрч чадсан.