Б.Баттөмөр 2018.05.02 | Телевиз: NTV

МАН: Засгийн газрын ажилд дүгнэлт хийсний дараа огцруулах асуудлыг ярих ёстой

Засгийн газрын өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлын тайланг сонссоны дараа хариуцах тооцох асуудлыг сөхөх хэрэгтэй гэж  зарим УИХ-ын гишүүд үзэж байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:  ОУВС-ийн хөтөлбөр Монголд  үр дүнтэй сайн хэрэгжиж байна. Ц.Нямдорж сайдын хувьд парламентад  туршлагатай, шударга үнэний төлөө тэмцдэг.  Тиймээс огцруулах гэж байгаа хүмүүсээс тодорхой саналыг нь сонсох хэрэгтэй.  Сайн ажиллаж байгааг нь огцруулах гээд байгааг ойлгохгүй байна.