Б.Дэлгэрсайхан 2018.05.02 | Сайт: Vip76.mn

Б.Дэлгэрсайхан: Засгийн газар мега төслүүдийг хөдөлгөх талд онцгой анхаарах хэрэгтэй

Эдийн засгийн байнгын хорооны /2018.05.02/ хуралдаанаар УИХ-ын ЭЗ-ийн Засгийн газар 2018.03.30-ны өдөр өргөн мэдүүлсэн  “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт талаар сонслоо

 УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

Эдийн засаг 2016 он хүнд байсан нь үнэн. Гэхдээ 2018 он Эдийн засгийн өсөлттэй жил тийм учраас Засгийн газар мега төслүүдийг хөдөлгөх талд онцгой анхаарах хэрэгтэй. Хилийн боомтуудын ачаа нэвтрэх чадварыг сайжруулах. Эдийн засгийн чөлөөт бүсээ нээх хэрэгтэй. Үүнийг дагаад ажлын байр нэмэгдэнэ. Жижиг, дунд үйлдвэрлэл нэмэгдэнэ. Засгийн газар шийдвэрээ гаргаад явах хэрэгтэй. Цаг хугацаа яваад байна.