Багануурын 700 МВт-ын цахилгаан станцын төслийг танилцууллаа
2018.05.03

Багануурын 700 МВт-ын цахилгаан станцын төслийг танилцууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан /2018.05.02/ боллоо.

Багануурын 700 МВт-ын цахилгаан станцын төслийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн танилцуулав.

Станцын ажиллах горим, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх цахилгаан эрчим хүчний тооцоог дахин нягтлахыг салбарын сайдад даалгав. Шаардлагатай тохиолдолд холбогдох талтай хэлэлцээ хийхийг үүрэг болголоо.