Хаянхярваа.Д 2018.05.03 | Сайт: Vip76.mn

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийг эцэслэн баталлаа

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийг эцэслэн баталлаа

Өнөөдөр /2018.05.03/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Энэхүү хуулийн төсөл нь одоо тулгамдаад байгаа Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх тухай асуудлыг хуулийн хүрээнд шийдэх эрх зүйн боломжийг бүрдүүлэхэд чиглэжээ.

Хуулийн төслийг БОХХАА-н байнгын хорооны эцсийн хэлэлцүүлгийг хийсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа танилцууллаа.

Тус байнгын хороо 2018 оны 5 сарын 1-ний өдөр хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн байна. Хэлэлцүүлгийн үеэр байнгын хороодын гишүүдээс санал гараагүй бөгөөд эцэслэн батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцогсдын 90.9 хувь нь дэмжсэн байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүдээс санал хүсэлт гараагүй. Хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 80.0 хувь нь дэмжсэнээр хуулийн төсөл эцэслэн батлагдлаа.