Ард иргэдийн дунд өндөр рейтингтэй байгаа улс төрчид
2018.05.03

Ард иргэдийн дунд өндөр рейтингтэй байгаа улс төрчид

Ард иргэдийн дунд өндөр рейтингтэй байгаа улс төрчдийг тогтоохоор MEC, MMCG, Олон нийтийн санаа бодлын хараат бус агентлаг хамтран дөрвөн сарын хугацаанд судалгаа хийжээ.

Судалгааны дүнгээр СХД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Учрал гуравт эрэмбэлэгдсэн байна. Парламент дахь залуу гишүүн, анх удаа сонгогдсон ч ард иргэдийн дунд рейтинг өндөртэй байгаа нь хүүхэд залуусын боловсрол, нийгэмд тулгамдсан асуудалд түлхүү анхаарч ажилласан нь нөлөөлжээ. Тухайлбал “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай” хуулийн төслийг ахалсан. Мөн СХД-ийн 19-р хороонд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг өөрийн хөрөнгөөр барьсан зэрэг бодитой олон ажил хийжээ.

Харин түүний араас Хууль зүйн сайд “ахмад парламентч” Ц.Нямдорж, СХД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нар эрэмбэлэгджээ. Х.Нямбаатар гишүүний хувьд хүүхдүүдийн дунд хамгийн элбэг байдаг шүдний өвчлөлийг бууруулах чиглэлээр олон ажил санаачлан хийж, тойрогтоо өөрийн зардлаар хэд хэдэн эмнэлэг байгуулсан байна.

Мөн тэрээр шүүх засаглалыг шударга, ёс зүйтэй байх ёстой хэмээн хатуу шүүмжилсээр байгаа нь олон нийтэд таалагдсан байна. Харин энэхүү судалгааны үр дүнд рейтинг өндөртэй байгаа улс төрчдийг Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар тэргүүлсэн юм