2018.05.03

М.Билэгт: Хууль хэрэгжсэнээр Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих хэрэгтэй

Өнөөдөр /2018.05.03/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Баяжуулсан хүнсний тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Баяжуулсан хүнсний тухай хуулиар дамжуулан хүнсний шимт, тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх, улмаар хүн амын эрүүл мэндийг сайжруулах нийгмийн, импортын хүнсний бүтээгдэхүүнийг орлох, улмаар өөрийн орны байгалийн гаралтай нөөцийг ашиглан баяжуулсан бэлдмэл гарган экспортлох эдийн засгийн ач холбогдолтой юм байна.

УИХ-ын гишүүн М.Билэгт: 

Хууль хэрэгжсэнээр Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих хэрэгтэй. Хяналт тавих, мэргэжлийн хяналтын байгууллагатай холбоотой хариуцлага, лабораторийг сайжруулах, боловсон хүчний асуудлыг чадваржуулах тал дээр яаж ажиллах вэ? Хууль хэрэгжүүлэх явцад ямар журам гаргах вэ?

Ажлын хэсэг: Хууль батлагдсаны дараа Засгийн газраас баяжуулсан хүнсний хөтөлбөр батлагдана. Лаборатори бэхжүүлэх тал дээр судалгаа хийсэн. Цаашдаа шийдээд явна.