2018.05.03

Ж.Мөнхбат:Түр хорооны гишүүдийн нэрс тодорхой болсон уу?

Өнөөдөр /2018.05.03/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Цахим бодлогын түр хороо байгуулах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг нэгдсэн бодлого, зохицуулалт, хэрэгжилтээр хангах, цахим орчин дахь улсын иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, дэлхийн зах зээлд нийлүүлэх шинэ ажил, үйлчилгээ, баялаг бүтээх боломжийг нэмэгдүүлэх, тодорхой, хэмжигдэж, хэрэгжиж бодит үр дүнд хүрэхүйц санал боловсруулах “Цахим бодлогын түр хороо”-г байгуулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нарын 7 гишүүн 2018.04.13-ны өдөр өргөн мэдүүлсэн билээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

Цахим бодлогын түр хороо байгуулагдаж байгаатай холбоотой энэ хороонд орох хүмүүсийн тоо гарсан уу? Албан ёсоор орох хүмүүсийн хүсэлт илгээсэн хүний нэг нь би.

УИХ-ын гишүүн О. Содбилэг хариуллаа:

Байнгын хорооны хурлаар бүтцийн тухай ярьсан. Түр хороо, Байнгын хороотой адил эрх эдэлнэ гэж хуулинд заасан байдаг. Хуулиар бол  10-19 хүний бүрэлдэхүүнтэй  байна.

Одоогоор хүсэлтээ ирүүлсэн гишүүдийн тоо 26 болсон.

Намын бүлгийн удирдлагууд гишүүдээ сонгоод оруулбал зүгээр гэж ярьсан. Эцсийн хэлэлцүүлгээр түр хорооны гишүүдийн нэрс тодорхой болно.