Л.Оюун-Эрдэнэ: Гишүүдийн хариуцлагыг олон улсын төвшинд хүргэхээр ажиллаж байна.
2018.05.03

Л.Оюун-Эрдэнэ: Гишүүдийн хариуцлагыг олон улсын төвшинд хүргэхээр ажиллаж байна.

Өчигдөр Төрийн ордонд “Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, гишүүний ёс зүй, хариуцлага" сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

Л.Оюун-Эрдэнэ: Гишүүдийн хариуцлагыг олон улсын төвшинд хүргэхээр ажиллаж байна

Дэлхийн арав орчим орны туршлагаасхуваапцаж, судалгаа хийлээ. УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагын зохицуулалт одоогийн хуулиудад байдаг ч зөрчсөн тохиолдолд хэрхэх вэ гэдэг нь тодорхойгүй байдаг. Жишээлбэл, УИХ-ын гишүүн хуралдаандаа суухгүй тасалбал хэрхэх талаар зохицуулалт байдаггүй. Гэтэл бусад орны хувьд хуралдаан даргалагч бичгээр ёс зүйн хороонд өгч, асуудлыг хэлэлцээд сонгогчдод нь мэдээлдэг. Зарим улсад Ёс зүйн хорооны дэргэд “ташуур” гэх нэртэй албан тушаалтан байх жишээтэй. Тэр нь улирал бүр гишүүдийн ирц болон ёс зүйтэй холбоотой асуудлын талаар Ёс зүйн хороонд мэдээлэл өгдөг нарийвчилсан зохицуулалттай. Гэтэл манай гишүүд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаандаа ирээгүй атлаа хүнээр картаа уншуулчихдаг. Харин гаднын орнуудад албадан захирамж гаргадаг. Үгүй бол тухайн хүнийг санал өгүүлэхгүй байх зэрэг олон арга хэмжээ авдаг юм байна. УИХ-ын гишүүн хариуцлагатай байх асуудлыг зайлшгүй ярих шаардлага тулгарсан учраас Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байна. Ер нь Төрийн байгуулалтын байнгын хорооноос энэ хариуцлагын асуудлыг олон улсын төвшинд хүргэх зорилгоор хуулийн төсөл боловсруулж байна. Түүнчлэн зарим улс оронд гишүүн үг хэлэхдээ аливаа асуудалд дэмжсэн байр суурь илэрхийлчхээд санал өгөхдөө

эсрэг өгсөн тохиолдолд тухайн гишүүний санал түдгэлздэг. Энэ бол манайд маш элбэг тохиолддог доголдол шүү дээ. Ер нь УИХ-ын гишүүн хариуцлагатай байх, УИХ-ын нэр хүнд олон нийтийн дунд унахгүй байх 'нь гишүүдийн ёс зүйн асуудал хамгийн чухал. Зөвхөн эрхийг нь яриад байдаг, гэтэл хариуцлага нь тодорхой бус явж ирсэн. Уг нь УИХ-ын гишүүн бол хөдөлмөрийн цагаар гэрээ байгуулан ажиллаж байгаа төрийн албан хаагч шүү дээ. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах ёстой. Бусад улсад ийм зохицуулалтаар явдаг. Жирийн нэг төрийн албан хаагч ажилдаа ирэхгүй бол халагдаж таарна. Халдаг субьект нь тодорхой. Харин гишүүдийг халдаг субьект байдаггүй. Зөвхөн сонгуулиараа зохицуулдаг. Аль ч улсад парламентын гишүүдийн халдашгүй дархан байдал гэж байдаг. Гэхдээ энэ нь хурал таслах ч юм уу, гэмт хэрэгт холбогдоод хуулийн хариуцлагаас мултрах хэрэг огт биш. Парламентын гишүүдийн бүрэн эрх гэдэг нь эрсдэлтэй зүйлд өөрийнхөө байр суурийг илэрхийлэхэд нь хууль, хяналтын байгууллага хамгаалахыг хэлдэг. Харин манайх илүү хялбар байдлаар ашигласаар байгаа нь олон нийтийн дургүйцлийг хүргэж байна. Олон улсад парламентын гишүүд нь эрхтэй бас үүрэгтэй байхад манайхан эрхтэй хэрнээ үүрэг нь тодорхой биш байгаа юм.