Д.Тогтохсүрэн 2018.05.03 | Сайт: Vip76.mn

Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Өнөөдөр /2018.05.03/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг 2018.04.19-нд Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн байна. Анх 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр ажил болон импорт оор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан, стандартын дагуу хийгдсэн угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гааль болон НӨАТ-ын албан татвараас чөлөөлсөн байдаг.

Хуулийн төслийг ТБХ-гоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа.

Байнгын хороо 2018 оны 5 сарын 2-ны өдөр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн төслийн 3 дугаар зүйлийг “Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулбал хуулийн хийдэл гарахгүй гэж саналаа тайлбарлажээ. Түүний саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжих нь зүйтэй гэж үзэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат “Модон эдлэлийн бизнес эрхлэгч аж ахуйн нэгжээ төрийн зүгээс бодлогоор дэмжих шаардлагатай. Иймд 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл татвар төлсөн аж ахуйн нэгжүүдэд татварын буцаан олголтыг хийнэ” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан боловч хуралдаад оролцсон гишүүдийн олонхи дэмжээгүй байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт асуулт асууж, хариулт авлаа. Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж дууссаны дараа хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТБХ-нд шилжүүллээ.