М.Билэгт 2018.05.03 | Сайт: Vip76.mn

М.Билэгт: Иргэдийг ажилтай орлоготой болгоход хөнгөн үйлдвэрийн салбарыг дэмжмээр байна

Өнөөдөр /2018.05.03/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг 2018.04.19-нд Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн байна. Анх 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр ажил болон импорт оор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан, стандартын дагуу хийгдсэн угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гааль болон НӨАТ-ын албан татвараас чөлөөлсөн байдаг.

 УИХ-ын гишүүн М.Билэгт: 

Гааль, НӨАТ-аас чөлөөлөх энэ хуулийн төслийг дэмиж байна. Яг үүн шиг Засгийн газар иргэдийг ажилтай орлоготой болгоход хөнгөн үйлдвэрийн салбарыг дэмжмээр байна. Оёдлын үйлдвэрт 30 мянган хүнийг ажилтай болгож байсан түүх бий. Гаднаас орж ирж байгаа метрийн материал, оёдлын машиныг татвараас чөлөөлөх талаар зохицуулалт хэрэгтэй байна.Өрх бүрийг үйлдвэрлэгч болоход анхаарчээ.

УИХ-ын гишүүн Н:Цэрэнбат: Засгийн газраас баталсан мөрийн хөтөлбөр бий.Таны гаргаж байгаа санал энэ хөтөлбөрт ороод явна.

 УИХ-ын гишүүн М.Билэгт: Иргэдийг ажилтай орлоготой болгоход хөнгөн үйлдвэрийн салбарыг дэмжих боломжтой юу?