С.Чинзориг 2018.05.04 | Телевиз: TV9

Хүүхдийн мөнгийг олгох төсөв хүнд байна

Нийт хүүхдийн 80%-д хүүхдийн 20000 төгрөг олгох асуудлыг ОУВС-тай тохирч, энэ мөнгийг Засгийн газар гаргахаар болоод байна.  Мөн хүүхдийн мөнгийг нийт хүүхдэд олгох хуулийн төсөл явагдаж байгаа хэдий ч УИХ-ын гишүүд 100%-д олгох боломжгүй гэж үзэж байна. Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг байр сууриа илэрхийллээ.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг: Дөрөвдүгээр сарын 1-ээс хүүхдийн мөнгийг 20%-аар нэмэгдүүлж олговол 41 тэрбум төгрөг шаардлагатай.  “Халамжийн нэмэлт хөтөлбөр” гэсэн төсөвлөгдсөн мөнгийг хүүхдийн мөнгөнд оруулан тооцно.  2018 онд 40 тэрбум төгрөгийг орлого багатай өрхөд  мөнгөн тэтгэмж олгох чиглэлээр  төсөвт тооцуулсан.  Ерөнхийдөө орлого багатай байгаа өрхөд хүүхдийн мөнгөөр нь дамжуулж,  энэ мөнгийг олговол үр дүнтэй гэж үзээд хүүхдийн мөнгийг 20%-аар нэмж олгохоор шийдвэрлээд байна. Ерөнхийлөгчийн хэлсэн шиг 100% хүүхдийн мөнгийг олгоё гэвэл төсөв дээр нэмэлт 40 тэрбум төгрөгийн ачаалал үүснэ. Үүнийг зохицуулах боломж нь байхгүй.