Б.Дэлгэрсайхан Л.Мөнхбаатар 2018.05.08 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Ерөнхийлөгчийн саналыг хууль зүйн хувьд Улсын Их Хурал хэлэлцэх үндэслэлгүй хэмээн үзэв

Ерөнхийлөгчийн саналыг хууль зүйн хувьд Улсын Их Хурал хэлэлцэх үндэслэлгүй хэмээн үзэв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо хуралдлаа. Өнөөдрийн хуралдаанаар 2018 оны тавдугаар сарын 03-ны өдрийн Е/08 тоот албан бичгээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралд ирүүлсэн саналыг хэлэлцэхээр төлөвлөсөнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар санал хэлэв.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Тэрбээр “Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Тодруулбал, Авлигын эсрэг хуульд Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлөх, огцруулахтай холбоотой тодорхой зохицуулалт бий. Эдгээр албан тушаалтнууд нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхээр тогтоогдвол албан тушаалаас огцруулах зохицуулалттай. Харин Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг дараах гурван тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр хуульд заасан байгаа гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хууль зүйн хувьд Улсын Их Хурал авч хэлэлцэх үндэслэлгүй хэмээн тайлбарлаад хууль зөрчсөн, агуулгын зөрчилтэй уг саналыг хэлэлцэхгүй байх горимын санал гаргасан юм.

Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайханы гаргасан горимын саналаар санал хураалт явуулсан бөгөөд хуралдаанд оролцсон 15 гишүүний 80 хувь нь дэмжсэн.