Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт Энх-Амгалан 2018.05.08 | Телевиз: NTV

Манай улсад 138 аудитын компани байдаг

Аудитыг зөвхөн хяналт шалгалт гэж ойлгох нийтлэг хандлага байдаг. Тиймээс ойлголтын зөрүүтэй байдлыг арилгаж аудитын хүртээмж нь нэмэх нь эдийн засагт хариуцлагыг бий болгоно гэж үзэж байна.

Өнөөдөр  энэ салбарт 4300 гаруй мэргэшсэн нягтлан бодогч, 900 гаруй аудитор, 138 аудитын компани үйл ажиллагаа явуулж байгаа юм . Дэлхийд тэргүүлэгч 5 том компанийн салбар Монголд үйл ажиллагаа явуулж байна. Энэ талаар ММНБИ-ийн дэд захирал Л.Батцэнгэл байр сууриа илэрхийллээ.

МНБИ-ийн дэд захирал Л.Батцэнгэл:  Зарим аудитууд санхүүгийн тайлангаа татвар санхүүгийн байгууллагуудад тушаахын тулд хуулинд заасан үүргээ хэрэгжүүлж байгаа гэдэг үндэслэлээр аудитын дүгнэлт авахыг хүсч байгаа тохиолдол нилээдгүй байна. Ялангуяа жижиг аж ахуйн нэгжид ийм тохиолдол их гарна. Тэдний хүсэл сонирхол нь зөвхөн аудитлагдсан гэсэн нэр зүүхийг хүсч байна гэсэн үг. Харин дунд болон түүнээс дээш компаниудын хувьд бодит эрэлтэнд суурилсан аудитын үйлчилгээг хүсч байна.