Ц.Гарамжав 2018.05.09 | Star TV

АТГ-ын томилгоог хуульд нийцүүлэн хийнэ

Ерөнхийлөгчөөс санал оруулсан АТГ-ын дарга, дэд даргын асуудлыг УИХ хэлэлцэн асуудлын шийдвэрлэлтийг хуулийн хүрээнд хүрээнд байх ёстой гэж УИХ-ын зарим гишүүд үзсэн байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц. Гарамжав байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц. Гарамжав: МУ-ын ерөнхийлөгч өргөн барьсан учир холбогдох байнгын хороод нь хуулийн дагуу байгаа эсэхийг хэлэлцэнэ.  Дараа нь энэ асуудал УИХ-д орж ирэх байх. Олон нийтийн санал асуулгаар шийдэгдсэн асуудал учир үүнийг заавал хэлэлцэх ёстой. Авилгатай тэмцэх газрын хуулийн 21.1 дэх заалтаар албан үүргээ  гүйцэтгэж байгаа хүн бол гурван шалтгаанаар л чөлөөлөгддөг. Одоо алба хашиж байгаа даргын хувьд өөрөө өргөдлөө өгсөн гэсэн зүйл яригдаж байна.