Ц.Гарамжав 2018.05.09 | Телевиз: ЕTV

“Тавантолгой”ХК энэ онд 34 сая тонн нүүрс экспортолно

Засгийн газрын 2019-2020 оны үйл ажиллагаанд тусгагдсан зорилтуудын нэг нь том төслүүдээ урагшлуулах юм.   Энэ зорилтын хүрээнд Тавантолгойн төсөл дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлснээр экспортын хэмжээ ч дагаад өснө гэж Засгийн газар тооцож байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц. Гарамжав байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц. Гарамжав: Дотоодын нөөц боломж их байна. Үндэсний компаниуд маань “Тавантолгой” ХК-тай хамтарч хөрс суултын ажилд оролцож байгаа. Өмнөх Засгийн газруудтай байгуулсан гэрээ хэлэлцээр нь дуусаагүй Хятадын компаниуд байна. Түүнээс нэмэгдэж орсон Хятадын компани байхгүй. 7 хоногийн өмнө  “Тавантолгой” ХК үндэсний компаниудын дунд тендэр зарласан.  Тус компаниудаас Техник технологи, Хариуцлага хөрөнгө оруулалтын чадвар зэргийг харж байгаа. Эдгээр компаниуд ороод “Тавантолгой” ХК энэ жил 34, 35 сая тонн хөрс суулгалтын ажил хийнэ. Үүнийгээ дагаад экспорт бас өнгөрсөн жилийнхээс нэмэгдэж, 34 сая тонн экспортлохоор төлөвлөж байна.