Эрчим хүчний яамны спортын аваргууд шалгарлаа
2018.05.07

Эрчим хүчний яамны спортын аваргууд шалгарлаа

Эрчим хүчний яамны 2018 оны спортын аварга шалгаруулах дөрвөн төрөлт тэмцээн амралтын өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээний зорилго нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, ажилтан албан хаагчдын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, Эрчим хүчний яамны спортын шигшээ багийг бүрдүүлэхэд оршино. Тэмцээнд Төрийн захиргааны удирдлагын газар/ТЗУГ/, Бодлого төлөвлөлтийн газар /БТГ/, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /БХЗГ/, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /ХШҮДАГ/, Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /ТБХЗГ/болон Удирдлагын баг тамирчид шатар, ширээний теннис, волейбол, сагсан бөмбөг зэрэг спортын төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Сагсан бөмбөгийн тэмцээн:

1-р байр: ТЗУГ

2-р байр: ХШҮДАГ

3-р байр: Удирдлагын баг

Волейболын тэмцээн:

1-р байр: ТЗУГ

2-р байр: ХШҮДАГ

3-р байр: БХЗГ

Ширээний теннисийн тэмцээн:

Эмэгтэй ангилалд:

1-р байр: ХШҮДАГ-ын тамирчин Б.Алтантунгалаг

2-р байр: ТБХЗГ-ын тамирчин Д.Даваасүрэн

3-р байр: ТЗУГ-ын тамирчин Ц.Цогзолмаа

Эрэгтэй ангилалд:

1-р байр: БТГ-ын тамирчин Б.Алтандуулга

2-р байр: БХЗГ-ын тамирчин Э.Мөнхтөр

3-р байр: ХШҮДАГ-ын тамирчинП.Даваадорж

Шатрын тэмцээн:

Эмэгтэй ангилалд:

1-р байр: ТЗУГ-ын тамирчин Б.Алтанчимэг

2-р байр: БТГ-ын тамирчин Ё.Энхтуяа

3-р байр: БХЗГ-ын тамирчин Д.Ариунзул

Эрэгтэй ангилалд:

1-р байр: ХШҮДАГ-ын тамирчинЧ.Мөнхпүрэв

2-р байр: БХЗГ-ын тамирчин Г.Тулга

3-р байр: БТГ-ын тамирчин Ш.Ганзориг

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн баг тамирчдад шагнал гардуулан амжилт хүслээ.

Тэмцээнийг “Бага оноо цуглуулах систем”-ээр дүгнэж аварга багийг шалгаруулав. Нэгдсэн дүнгээр:

1-р байр: ХШҮДАГ

2-р байр: БХЗГ

3-р байр: БТГ-ын багууд тус тус шалгарлаа

Тэмцээний хаалтын ажиллагаанд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хүрэлцэн ирж, баг тамирчдад шагнал гардуулан амжилт хүслээ.