2018.05.09

"Түүхэн аялал жуулчлалд соёлын салбарын оролцоо” сэдэвт сургалт боллоо

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар Хэнтий аймгийн соёлын салбарын ажилчдын дунд “Түүхэн аялал жуулчлалд соёлын салбарын оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засагт хүндрэл гарвал дэлхийн улс орнууд бол соёл урлагаа дэмждэг. Харин манайд бол эсрэгээрээ соёл урлагийнхаа салбарыг хойш тавьдаг. Бид дэлхийн жишгээр явах ёстой. Энэ ч утгаараа Хэнтий аймгийн соёлын салбарынхан маань Улаанбаатар хотод ирээд байна. Түүхэн аялал жуулчлалын төсөл хэрэгжинэ.  Батноров, Биндэр, Дадал сумуудад цогцолбор баригдана. Үүнд соёлын салбар маань бэлэн байна уу? гэсэн асуудал гарч ирнэ.