Х.Нямбаатар 2018.05.10 | Сонин: Зууны мэдээ

“Парламентын мөрдөн шалгах түр хороо” байгуулах санал тавив

“Парламентын мөрдөн шалгах түр хороо” байгуулах санал тавив
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар

Олон Улсын Парламентын Холбооны удирдах зөвлөлөөс С.Зоригийн хэрэгтэй холбоотой 50 гаруй дүгнэлт, тогтоол ирүүлсний дагуу УИХ-ын гишүүн Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг томилсон.

Ажльн хэсэг Олон Улсьн Парламентын Холбооны удирдах зөвлөлийн холбогдох шийдвэрийг судалсан байна. Тус шийдвэрт эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг олон улсын ажиглагчдыг оролцуулан нээлттэйгээр дахин явуулах, хэргийн шийдвэрлэлтийн явцын талаар Олон Улсын Парламентын Холбоонд тогтмол мэдээлэх, шүүхийн холбогдох шийдвэрийг хуулбарлан авах, холбогдох хууль, эрх зүйн орчны шинэчлэл хийх зэрэг асуудлуудыг хөндсөн аж.

Энэ талаар Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд танилцуулахдаа “Дээрх асуудлууд хяналт, шалгалтын чиглэлээр Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн бүрэн эрхийн хүрээнээс хэтэрсэн. Түүнчлэн Олон Улсын Парламентын Холбооноос ирүүлсэн бичиг парламентынхаа дэргэд “Парламентын мөрдөн шалгах түр хороо” байгуулах асуудлыг тусгасан бөгөөд энэ тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөнө. Иймд дээрх чиглэлээр судалж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг Их Хурлаас байгуулах, эсвэл уг асуудлаар Их Хурлын дэргэд түр хороо байгуулан ажиллуулах нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзсэн” гэсэн юм.

С.УЯНГА