О.Батнасан 2018.05.10 | Сайт: Vip76.mn

Гуалингаас бусад түлшний модыг гааль, НӨАТ-аас чөлөөллөө

Гуалингаас бусад түлшний модыг гааль, НӨАТ-аас чөлөөллөө

Өнөөдөр /2018.05.10/ УИХ-ын нэгдсэн чуулганаар НӨАТ болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Хуулийн төслийн 2018 оны 4 сарын 19-нд Засгийн газраас УИХ-д өргөн барьжээ. Ингэхдээ ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн ахуйн аж арга хэмжээний ажил болон импортоор  оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSM/, бөөрөнхий мод, гуалин, модон зүсмэл материал, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг холбогдох татваруудаас чөлөөлөх тусгасан байна.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг ТБХ-гоор хэлэлцэн, санал дүгнэлт гаргасныг УИХ-ын гишүүн О.Батнасан танилцууллаа.

ТБХ 2018 оны 5 сарын 9-нд хуулийн төслийн хэлэлцсэн бөгөөд хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан хуулийн төсөлд “Гуалингаас бусад түлшний модыг гааль, НӨАТ-аас чөлөөлөх” санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хорооноос гаргасан уг саналыг УИХ-ын нэгдсэн чуулганд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэнээр гуулингаас бусад түлшний модыг НӨАТ болон гаалийн албан татвараас чөлөөлөхөөр боллоо.