Пүрэвдорж.Б 2018.05.10 | Сайт: Vip76.mn

Жолоочийн даатгалын тухай хуулийг анхны хэлэлцүүлгээр баталлаа

Жолоочийн даатгалын тухай хуулийг анхны хэлэлцүүлгээр баталлаа

Өнөөдөр /2018.05.10/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Жолоочийн даатгалын тухай хуулийг эцэслэн баталлаа.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ санаачилж, 2018 оны 1 сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.

Улсын Их Хурлаас Тахарын албаны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг батлан гаргахдаа энэ хуулийг дагаж 8 хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталж, хууль тогтоомжийн уялдааг хангах ажлыг хийсэн боловч холбогдох зарим хуульд өөрчлөлт оруулалгүй орхигдуулсан нь хуулийн хийдэл, зөрчил үүсгээд байгаа нь энэхүү хуулийн төслийг боловсруулах үндэслэл, шаардлага болсон хэмээн хууль санаачлагч үзжээ.

Хуулийн төслийн ХЗБХ-гоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулсан юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргасан нь 93.3 хувиар дэмжигдсэн байна.