Энх-Амгалан.Б М.Билэгт 2018.05.10 | Телевиз: МҮОНТВ

Төрийн орон сууцны санг нэмэгдүүлнэ

Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг Буянт-Ухаа-2 хороололд ажиллаа.  

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Шинээр баригдсан тус хороололд ус зайлуулах хоолой, автомашины зогсоол, граж дутагдалтай байна, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу, нэг цэгийн үйлчилгээ алга  гэх мэтийн олон асуудлууд яригдаж байна.  Түрээсийн орон сууцны зорилтот бүлэг орсныг шалгахаас гадна энд амьдарч байгаа хүмүүсийнхээ төрийн үйлчилгээний хүртээмжийн асуудлыг сайжруулах шаардлага байна хэмээн үзэж байна.