Онцгой Байдлын Ерөнхий Газар Т.Бадрал 2018.05.10 | Телевиз: МН25-р суваг

Төрийн ордон нурах эрсдэлтэй байна

Газар хөдлөлтөд тэсвэргүй барилгуудын жагсаалтад Төрийн ордон багтдаг. Төрийн гурван өндөрлөг, Засгийн газрын гишүүд гээд 1000 гаруй хүн орж, гардаг тус барилга эрсдэлтэй нөхцөл байдал учирвал тооцоолох боломжгүй хохирол учирна гэж мэргэжлийн байгууллагууд сануулсаар ирсэн. Энэ талаар ОБЕГ-ын тасгийн дарга З.Баттулга байр сууриа илэрхийллээ.

ОБЕГ-ын тасгийн дарга З.Баттулга: Барилгын яам, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар гэх мэт байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг  бүх судалгаа, дүгнэлтүүдийг хийн, цаашид авах арга хэмжээ зэргийг тодорхойлж, холбогдох албан тушаалтнууд болон яамдад танилцуулах гэх мэтээр ажиллаж байна. Төрийн ордон маань нэн түрүүнд шинэчлэх шаардлагатай барилгуудын тоонд орсон.