Гэнэтийн ослын болон харилцан ажиллагааны төлөвлөгөө боловсруулахаар ажиллаж байна
2018.05.11

Гэнэтийн ослын болон харилцан ажиллагааны төлөвлөгөө боловсруулахаар ажиллаж байна

Онцгой байдлын ерөнхий газар, “Оюутолгой” ХХК-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх,  харилцан туршлага солилцох, уул уурхайн салбарын уурхайн аврах үйл ажиллагаатай холбоотой журам, стандартыг боловсронгуй болгох зорилгоор  хамтран ажиллаж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд  ОБЕГ-ын даргын А/153 дугаар тушаалаар “Оюутолгой” ХХК-ийн  гэнэтийн ослын болон харилцан ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан.

Тус ажлын хэсгийн ахлагчаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр “Оюутолгой” ХХК-ийн аюулгүй ажиллагаа ослын менежер Виллем Кроньег тэргүүтэй төлөөлөгчдийг  хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар гэнэтийн ослын болох харилцан ажиллагааны төлөвлөгөө боловсруулах хүрээнд хийгдэх ажлуудын талаар харилцан санал солилцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.