Д.Тэрбишдагва: Ийм ер бусын , хууль зөрчсөн шийдвэрт би дургүй
0
2009.10.02

Д.Тэрбишдагва: Ийм ер бусын , хууль зөрчсөн шийдвэрт би дургүй

УИХ-ын гишүүн Д. Тэрбишдагватай ярилцлаа.

-УИХ-ын 24 дүгээр тойргийн нөхөн сонгуульд МАХН-аас Д.Зоригт сайд нэр дэвшиж байгаа. Намын гишүүний хувьд та энэ нэр дэвшигчээ юу гэж бодож байгаа вэ?

-МАХН-аас хэн ч нэр дэвшиж гарсан түүнийг дэмжих ёстой. Эрдэс баялаг, эрчим хучний сайд Д.Зоригтыг МАХН-ын бага хурлаар нэрийг нь дэвшүүлж гаргасан. Нэгэнт гарсан хүнийг дэмжих ёстой л гэсэн байр суурьтай байгаа.

-Залуу, эрч хүчтэй гэсэн тодорхойлолтыг намын даргын зүгээс өгч байх шиг байна лээ..

-Ер нь хийх ажил их байна шүү дээ. Оюу толгойн гэрээ, өвлийн бэлтгэл ажил, цахилгаан, эрчим хүчний найдвартай уйл ажиллагааг хангах зэргээс авахуулаад эрдэс баялгийн сайдын хувьд хийх ажил ихтэй л цаг үе шүү дээ. Ийм үед нэр дэвшиж 20-иод хоног ажил цалгардах байх. Энэ агуул-гаар нь аваад үзвэл үнэхээр ажил их байна. Яамны мэргэшсэн хамт олон цаг хугацаатай уралдан маш их эрч хүчтэй сайн ажиллах ёстой.

Таван хун нэр дэвшүүлээд тэрнээсээ гурав болоод тэгээд л гарч ирсэн юм шүү дээ.
Хамтарсан Засгийн газраас сайд дэвшүүлж байна гэдэг хамтарсны ур.дүнд ногоон гэрлээр сум шиг гарч ирнэ гэж найдаж байна.

-Үнэхээр нэр дэвшигч маань олонхийн саналаар гарч ирж чадсан уу, танай намын олон гишүүн сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байна?

-Намын гишүүдийн хувьд энэ шийдвэрт дургүй байгааг би сонссон. Анхан шатны үүрүүдээр хуралдуулаад энэ, шатнаас өндөр хувиар гараагүй байхад ингэж гаргаж ирэх байсан юм бол тэр хурлыг хийх ямар шаардлага байсан юм бэ. Энэ талаар олон гишүун шүмжлэлтэй хандаж бай-гаа. МАХН бол дүрэмтэй, журамтай, Удирдах зөвлөл, намын бага хурал, их хурал гээд байгууллагуудтай. МАХН-мн 25 дугаар хурлаас өөрчлөлт, шинэчлэлийн чиглэлээр намын боловсон хүчний чиглэлээр тодорхой баримт бичиг боловсруулагдаж гарсан байгаа. Түүний нэг нь анхан шатны байгууллагаас нэр дэвшүулж байх тухай юм.
Ингэж өрсөлдөөд намын гишүүдийн саналыг өндөр хувиар аваагүй. Дөрвөөр л гарч ирсэн.
Тийм болохоор гишүүд бид хурал хийх шаардлага байв уу, бидний хэрэг гэж юу гэх мэтээр сэтгэл дундуур байгаа нь үнэн. Ер нь ийм шийдвэрүүд үе үе гарч байдаг. Хамтарсан Засгийн газрын талаар би хатуу байр суурьтай байсан. Нэгэнт л байгуулагдсан болохоор би одоо юу хэлэхэв. Гэхдээ л Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гарчихсан шүү дээ. Харин энэ удаа МАХН-ын дурмийг зөрчөөд анхан шатны үурүудийн санал хураалтын дунг хүндэтгэхгүй шийдвэр гарчихлаа гэж намын гишүүд ярьцгааж байна.

Би Германд сургууль төгсч, тэнд олон жил амьдарч, ажилласны хувьд унаган хүмүүжлээ бодсон ч зарчимч байр суурь, хууль, дүрэм журмыг хатуу чанд баримтлан ажиллахын төлөө байдаг. Бас шударга үнэнийг эрхэмлэдэг. Ийм ер бусын хууль зөрчсөн шийдвэрт би дургүй.
Энэ агуулгаараа МАХН-ын олон мянган гишүүдийн хэлж ярьж байгаа зүйлийг хүнДэтгэж байгаа. Гэхдээ МАХН-ын бага хурлын шийдвэр гараад, нэгэнт Зоригт сайдын нэрийг дэв-шүүлсэн учраас намын гишүүний хувьд би хүндэтгэж УИХ-ын гишүүн болгохын төлөө ажиллах болно.

-Нэрээ татсан нэр дэвшигчдийг юу гэж үзэж байгаа вэ?

-Нэр дэвшүүлсэн хүмүүс маань нэгэнт л дэвшсэн юм бол яах гэж нэрээ татаж байгаа юм бэ. Эхний гурван хүн гурвуулаа нэрээ татсан шүү дээ. Энэ асуу-далд шүүмжлэлтэй хандаж байгаа. Татаж байгаа юмуу, татуулаад байгаа юм уу тэрийг ерөөсөө ойлгоогүй. Хэрэв нэрээ татаж байгаа бол үлдсэн нэр дэвшигчдэдэз амжилт хүсээд уг хэлэх мөн нэрээ татсан шалтгаанаа тайлбарлавал намын бага хурлын болон жирийн гишүүдэд тун ойлгомжтой байх байсан юм гэсэн бодол төрснийг нуух юун. Процесс маш буруу явагдаж байна.

-Тантай ижил бодол-той танай намын гишүүд хэр олон байгаа бол?

-Байгаа байх л гэж бодож байна. Ямар ч байсан сая МАХН-ын бага хурал дээр зургаа, долоон гишүүн асуулт асуусан. Харин санал шүүмжлэлийн талаар намын дарга горимын санал гаргаад санал шүүмжлэл хэлүүлээгүй. Намын даргын саналыг ихэнх гишүүд дэмжиж нөгөө хуучин цагийг санагдуулам гараа ярс хийтэл өргөөд л санал бодол, захиас даалгавар өгөлгуйгээр асуудлыг шийдэн их л баяртай байгаагаа харуулах шив дээ. Ардчилалгүй л санагдсан. Магадгүй надтай адил бодолтой олон хүн байсныг үгүйсгэхгүй. Ямар нэгэн'байдлаар шүүмжлэлтэй болон дэмжих зүйл бай-сан байж болно шүү дээ. Хөдөө орон нутгаас баахан хүмүүсийг зардал чирэгдэл болгон дуудчихаад, асуулт болон санал байхгүй, хэвлэл мэдээллээс хол энэ хурал болсон нь зөв хандлага лав биш. Шийдвэр нэгэнт гарсан, хүндэтгэх ёстой байх.

-Танай нам дотор дотоод ардчилал гэж зүйл байдаг уу?

-МАХН 1990-ээд оноос хойш маш өөрчлөгдөж, шинэчлэгдэж, ардчилагдаж чадсан нам гэж үздэг. Ялан-гуяа нэг намын системтэй тэр үеийн социалист орнуудаас энэ 20 жилийн хугацаанд их өөрчлөгдөж, шинэчлэгдсэн нам гэж ойлго-дог. Гэхдээ саяын хурал, түрүүний бага хурал хоёр үнэхээр энэ бодолтой минь зөрөөд байна. Дотоод ардчиллыг дотооддоо бас ярьсан бол өөр хэрэг.

Гэтэл санал шүүмжлэл ч хэлүүлэхгүй байна гэдэг юу гэсэн уг вэ. Үүнд сэтгэл зовниж байна.
МАХН-ыг өөрчилж шинэчлэхийн төлөө би өмнө нь дуугарч байсан, одоо ч дуу-гарч байна. Цаашид ч дуу-гарах болно. Энд нэг жишээ дурдъя. Германы канцлер байсан Хельмут Шмедтт гэдэг 90 настай улстөрч нэг сайхан ном бичжээ. Тэрбээр номондоо Аливаа намын гишүүн намынхаа бүлэг, намынхаа шийдвэрийг дагах ёстой. Гэхдээ улс орны төлөө, эсвэл дэлхий ертөнцийн тодорхой том асуудлыг шийдвэрлэхэд өөрийн үзэл бодлоор шийдвэрлэх үе гардаг. Энэ талаар олон сургамжтай жишээ дурсан байсныг бодууштай санагд-сан. Тиймээс нүдэн дээр чинь хэсэг хүмуүс хуйвал-даад байна шүү, хэсэг хү-мүүс буруу зүйл хийгээд байна шүү гэдгийг баримт нотолгоотой мэдээд байгаа бол буруу шийдвэрийг заавал дагах ёсгүй гэж боддог. Бүгдээрээ гараа ярс гээд өргөдөг, бүгдээрээ үг дуугүй дагадаг энэ зүйл нь ардчилсан Монгол Улсад хүний узэл бодлыг хааж байгаа хэрэг. Нам, бүлэг гэсэн далайлтаар гишүүдийн үзэл бодлыг сонсож УГ ХЭЛҮҮЛЭХГҮЙ БАЙНА ГЭДЭГ ЗӨВ ЗҮЙТЭЙ ЗҮЙЛ БИШ. НАМЫН ЗАРЧИМ МААНЬ ИЙМ БОЛЧИХСОН БОЛ ХҮЛЭЭЖ АВАХААС ЯАХАВ
Гэхдээ намын тунхагласан зарчим бол өөр шуу дээ. Нэр дэвшиж байгаа хун нь үг хэлэх эрх байхгүй, гишүүд нь шүүмжлэл, санал хэлэх эрх байхгүй байна гэдэг туйлын хариуцлагагүй явдал.

-Нүдэн дээр нь болж байгаа ийм явдалд танай намын гишүүд барагтай бол дуугардаггуй. Ганц нэгээрээ хэвлэлд хандахаас цааш хэтэрдэггүй юм шиг санагддаг. Болох-гүй байгаа зүйлд хамтраад зоригтой алхам хийж болдоггүй юм уу?

-Дотроо илэн далангуй ярьж байгаа хүмүус бий л дээ. Гэхдээ намын дотор бүлэглэл маягийн юм үүсгэх нь намын эв нэгдэлд таатай биш байх гэж боддог. Намын шударга гишүүд нь намынхаа эрх ашгийн төлөө гээд сэтгэл зүрхээрээ ярьж байхад дарга нар хоорондоо тохиролцоод шийдвэрээ тулгаад байгаа нь гишүүдээ доромжилж буй хэрэг. Ийм байвал нам суларна.

МАХН түүхэндээ рейтингийн судалгаагаар 30 хувиас доош гарлаа. Энэ бол нэг юм хэлж байгаа хэрэг шүү. Ганц энэ тоог хараад бид нэг л биш болжээ гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг болсон. Хэрэв тийм биш бол ийм цаг ирнэ. Алдаа дутагдлыг засч залруулж байж л хөгжинө шүү дээ.
МАХН-Ыг 25 дугаар хурлын шийдвэр чухал байсан. Тэр шийдвэрийн дагуу бид еөрсдөө шинэчлэлээ хийгээд намын боловсон хүчний бодлогоо явуулаад, ялж ялагдсан гэдгээ харуулаад ард түмэндээ ажил хэрэгч гэдгээ зөв үзүүлж чадсан бол ард түмэн МАХН-д ийм үнэлгээ өгнө гэж үү

МАХН АН хоёр хамтарч Засгийн газар байгуулсан юм бол ард түмэндээ амласан зүйлээ бүгдийг нь хэрэгжүүл гэж шаардаж шахан байнга сануупан ажиллах болно.
Японд өнөөдөр 50 жил ноёрхсон намын хэлсэн ярьсан зүйл нь биелэгдэхгүй болоод ирэнгүүт ард ард түмэн нь тэр намыг сольсон. Германд хуучин хоёр нам байсан. Сүүлийн хэдэн жил тэд хамтарсан засгийн газар байгуулсан ч энэ нь бас амжилт олоогүй. Хамтарсан тохиолдолд ард түмэндээ харагдтал юм хийж чадахгүй бол ард түмэн гуравдагч, дөрөвдөгч хүчинг үгүйлдэг юм байна.
Засгийн газар байгуулагдаад нэг жил болж байна. Ард түмэндээ амласан нөгөө 1.5 сая, нэг сая маань хаачсан бэ. Өнөөдөр бүх зүйлийг дэлхийн эдийн зас-гийн хямрал руу чихчихээд, буруу байхгүй гээд сууж байна шүү дээ.

-Засгийн газрын энэ нэг жилийн хугацаанд та ямар дүн тавих вэ?

- Би дүгнэдэг хүн нь биш. Намайг Засгийн газрыг жаахан шүүмжилж ярихаар сайд болоогүйдээ гомдож ярилаа гэж нэр хоч өгдөг хэдэн алиа салбадай нар байдаг л юм. Жингийн цуваа явж л байна, жингэрийн нохой хуцаж л байдаг гэдэг үгийг сануулчихъя. Би сайд байж үзсэн, сайдын албан тушаалаа өгч ч үзсэн, хийе гэвэл хийдэг, боль гэвэл больж чаддаг байх ёстой л гэж үздэг.
Тэрийнхээ хишгээр гадаадад өндөр мэргэжил боловсрол эзэмшсэний хувьд эх орондоо өртэй гэж боддог. Хүн бүр тэгж бодож ажиллах ёстой байх аа. Мах консервийн комбинатаас авахуулаад Германы төрийн байгууллага, хувийн хэвшил, дэд сайд, Элчин сайд, сайд, парламентын гишүүн гээд олон ажлыг хийж байх-даа өөрийн өмнө байгаа өндөр хариуцлагыг ухамсарлан, мэдлэг боловсрол, хүч чадлаа дайчлан ажиллахыг хичээдэг. Ажилласан газар болгондоо нүдэнд үзэгдэж, гарт баригдсан тодорхой ажлын үр дүн үлдээсэн гэж 5оддог. Гэхдээ улам эрч хүчтэй, үр бү-тээлтэй ажиллахын төлөө "байх ёстой.

-Ерөнхий сайдыг та юу гэж боддог вэ? Намын даргын хувьд бас хувь хүнийх нь хувьд...

-Журмын нөхрөө би юу гэж хэлэх билээ. Бид олон жил нэг нэгнээ таньж мэдэж, хамтарч ажиллаж байгаа. Германд Элчин сайдаар ажиллаж байхад, Баяр дарга ОХУ-д Элчин сайд байсан. Сайн муугаа ч мэдэлцэнэ. Чухал асуудлын дараа бид хоорондоо уулзалддаг. Хэдэн цагаар ч хамаагүй бие биенийхээ өөдөөс хараад шулуун, шударгаар ярилцдаг, Нас бие, мэдлэг боловсрол ойролцоо болохоор ний. нуугүй ярилцдаг. Ерөнхий сайдын ажил Монголын бүх ард түмний өмнө үнэлэгдэх ёстой. МАХН-ын даргын ажил гишүүдийн өмнө үнэлэгдэнэ, Монголын ард түмэн дүн тавих байх.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын нэгэн сонинд ярилцлага өгснийг та харав уу, улс төрийн хүрээнийхэн энэ тухай ярьж байна. Танд ямар санагдав?

-Дэлхийн асар том эзэнт гүрэн байгуулж чадсан хүмүүсийн үр сад бид бүгдээрээ эвтэй найртай байх ёстой гэдэг зарчмыг байнга бодож явдаг. Сүүлийн жилүүдэд тодорхой хэсэг бүлэг хүмүүс урьд өмнөх үеэ их муулдаг болчихсон юмуу даа. Их увайгүй, жудаггүй хэрэг дээ.
Д.Сүхбаатар. Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар болсонгүй л гэнэ. П.Очирбат, Н.Багабанди одоо Н.Энхбаяр ч бас болоогүй л юм байх.
Монгол Улсын хөгжил цэцэглэлт, ардчилал, зах зээлийн нийгэм байгуулахын төлөө сүүлийн 20 жил холилдож хутгалдаж явсны хувьд санал бодлоо хэлэх бүрэн эрхтэй хүн л гэж бодож байна. Хамгийн увайгүй зүйл нь нөхөрлөж яваад нөхрөө Түгжил шиг зан ааш гарга-даг хүмүүсийг их гайхдаг юм. Би С.Баяртай ч, Н.Энх-баяртай ч журмын нөхөдтэй хэнтэй ч жирийн сайхан харьцаатай байдаг. Зарим нөхөд шиг дарга нарын хаалга үүдийг нь сахиад салдаггүй, өндөр албан тушаалд байхад нь зүү орох зайгүй нөхөрлөдөг мөртлөө албан тушаалгүй болохоор нь танихгүй юм шиг байдаг хүмүүсийг харахаар ой гутдаг. Унаж яваад морио ханилж яваад нөхрөө гэдэг шиг энэ үед хүний жинхэнэ мөс чанар харагдаж л байх шиг байна. Өнөөдөр тэд хумсаа нуусан муур шиг үгээ ч хэлж чадахгүй хүний өөдөөс эгц харж чадахгүй гөлөгнөөд байхыг нь ха-рахаар өрөвдмөөр юм. Иймэрхүү хүмүүс аль аль намд нь олон байна даа, хөөрхийс. Түүнийг тал талаас нь чичилж байгаа энэ үед мөс чанарын хувьд би тэр хүнтэй уулзаж учирч байгаа. Аав ээжид нь хадаг бариад очиж байсан хүмүүс их байдаг юм шүү дээ. Тэд одоо өөр хүний аав ээж хамаатан саданд хадаг байтугай юм барьж байгаа нь тодорхой шүү дээ. Ийм увайгүй зантай хүн олон байдагт харамсдаг л юм.
С.Баярыг бас элэгний өвчтэй гэж ард түмэнд зарлаж байхад миний хувьд Монгол Улсын төрийн гурван өндөрлөгийн нэг Ерөнхий сайдынхаа өвчний талаар баяр баясгалантай зарлаж байгаа тэр хүмүүсийг хараад үнэхээр дургүй хүрч сэтгэл их эмзэглэж байлаа. Надад шударга үнэн, зарчимч зангаас гадна өрөвч сэтгэл илүү их байдаг.

-Нөхөн сонгуульд нэрээ дэвшүүлсэн нь арай түргэдсэн хэрэг байлаа гэж зарим судлаачид үзэж байна. Таны бодлоор?

-Намын рейтинг асар унасан энэ үед түүнийг улс төрдөө эргээд ирээсэй гэж бодож байгаа олон хүн бий. Харин би бол анхнаасаа нөхөн сонгуульд оролцох шаардлагагүй гэсэн хатуу байр суурьтай байсан. Тиймээс ч намын бага хурал дээр нэрээ татсаныг нь зөв гэж боддог.
Харин тэр үед түүнийг Бага хурлын гишүүддээ хандаад үг хэлүүлэх болом-жийг гаргаж өгсөн бол маш зөв алхам болох байсан. Гэтэл үг хэлүүлэхгүй хааж боож байгаа нь инээдтэй зарчимгүй явдал шиг санагдсан..

-Тэрбээр улс төрд байх ёстой хүн мөн үү?

-Байх ёстой л хүний нэг шүү дээ. Өөдтэй яваа хүнээ хойш татдаг монголчуудын тамын тогооны үлгэр л дээ. Хэл, боловсрол, туршлага, ажил хэрэгч гээд түүнээс авах юм асар их бий. Монголчуудын сүүлийн үеийн нийтлэг шинж чанар болсон морь уях, тоглоом тоглох, найр наадам зэргээс хол хөндий явдаг юм шиг харагддаг. Улс төрд ч юмуу, том бизнест биеэ зориулж яваа хүн болох бүтэхгүй олон зүйлийг өөрөөсөө хол-цуулах ёстой гэсэн алтан зарчим байдаг. Энэ л зарчмаар явж байгаа хүн гэж боддог. Монголын ард түмэн түүнийг Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчөөр сонгосон. Энэ бүх хуга-цаанд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр их өрөөс эхлээд Мянганы зам, үндэсний хөгжлийн цогц бодлого гэх зэрэг олон зүйлийг өөрөө санаачлан бусадтайгаа хамтарч хийсэн нь бодит үнэн. Н.Энхбаярын мэдлэг боловсрол, олон улсын харилцаа, ажил хөдөлмөрийн туршлага нь ард түмэндээ хэрэгтэй гэдгийг С.Баяр ч, У.Хүрэлсүх ч хэлдэг юм. Би ч бас хэлчихье.

-Их өрийн асуудалд түүнийг тодорхой үүрэг гүйцэтгэсэн гэж та сая хэллээ. Их өр тэглэгдээгүй гэдгийг Ерөнхийлөгч нь өөрөө ирээд мэдэгд-сэн шүү дээ.

-Их өр тэглэсэн гэдгийг Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөс гадна тэр үед ОХУ-д Элчин сайд байсан Ерөнхий сайд С.Баяр, Сангийн сайд байсан Ч.Улаан болон тэр үеийн ажлын хэсэгт орж ажиллаж байсан бүх гишүүд сайд царга нар амаа чилж, шүлсээ хаттал батлаж баримтжуулж, ойлгуулж яриа биз цээ. 98 хувийг хүртэл чөлөөлүүлж чадна гэдэг том амжилт шүү дээ. ОХУ-ын удирдлага хүлээн зөвшөөрч баталгаажуулсан олон бичиг баримтыг ирүүлсэн.
Энэ нь ганц Н.Энхбаярын ч амжилт биш. Тэр үед ажиллаж байсан ажлын хэсгийнхний бүгдийнх нь амжилт гээд л одон медалиар шагнуулаад малилзаж байсан бүх хүн үгээ хэлэх хэрэгтэй дээ. Их өр тэглээгүй гэдэг үг болчимгүй улс төр хийж байгаагийн шинж гээд хэлчихье.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.