2018.05.11

Г.Тэмүүлэн: Вакцинаа Монголдоо хэзээ хийх вэ?

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нараас Монгол улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгатай холбогдуулан  Мал аж ахуйн салбарын бодлого, үр дүнгийн талаар ХХААХҮЯ-ны сайд Б.Батзориг танилцууллаа.

“Малын генетик нөөцийн тухай хууль”, “Малын эрүүл мэндийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан, батлаж, хэрэгжилтийг хангуулах, дагалдан гарах хууль, эрх зүйн актуудыг шинээр болон шинэчлэн боловсруулах, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Мөн шинээр батлагдсан хуулиудад мал аж ахуй салбарын чиг үүрэг бүхий төрийн байгууллагын бүтэц тогтолцоог шинэчлэх ажиллууд хийгдэх бөгөөд энэ ажлын хүрээнд Улсын мал эмнэлгийн ерөнхий газрыг байгуулан мал эмнэлгийн босоо тогтолцоог бүрдүүлнэ.

 УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: 

Эрхзүй, бүтцийн өөрчлөлт хийхгүйгээр өөрчлөлт гарахгүй. Мал эрүүлжүүлэх, үржлийн асуудал яригдаад явна. ШУ-ны салбарыг дэмжихгүйгээр энэ ажил явахгүй. Сум бүрд түүхий эд бүтээгдэхүүнийхээ үнэлгээг гаргадаг лаборатори хэрэгтэй байгаа. Энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Малчин бүр өөр өөрийн гэсэн үнэлгээтэй байдаг. Чанарыг цэгцлэх хэрэгтэй. Шүлхий их гарлаа. Вакцинаа дотооддоо хийх хэрэгтэй. Өөрсдөө хэзээ хийх вэ? Хувийн салбараа яаж дэмжих вэ?

УИХ-ын гишүүн, ХХААХҮЯ-ны сайд Б. Батзориг: Хууль сайн хууль болсон. Салбарт ШУ-ны хүрээлэнтэй хамтарч хөгжүүлэх шаардлагатай байгаа.