М.Билэгт 2018.05.11 | Сайт: Vip76.mn

Б.Билэгт: Иргэд Монголдоо чанартай эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхтэй

Өнөөдөр /2018.05.11/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна

Татварын шинэчлэлийг хөгжүүлэх, бизнесийг орчныг сайжруулах, иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн эрсдэл даах чадварыг бэхжүүлэх, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлэх, бодит салбарын өсөлтийг дэмжих тэргүүтэй  төсөл дэх зорилтот арга хэмжээг авч хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгмийн хөгжилд  тодорхой дэвшил гарна хэмээн тооцсон байна. Тухайлбал, эдийн засгийн бодит өсөлт 8 хувь, инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 6.1, Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн өрийн түвшин 2019 онд 55.3 хувь, ажилгүйдлийн түвшинг 7.5 хувиас хэтрүүлэхгүй байх нөхцөл бүрдэнэ гэв. Урт хугацааны тогтвортой өсөлт чухал гэдгийг Сангийн сайд танилцуулгынхаа үеэр цохон тэмдэглэсэн.

УИХ-ын гишүүн Б.Билэгт: 

Иргэдийн амьдралд нөлөөлөх ажил хийх ёстой. Эрүүл мэндийн салбарт анхаарах цаг болсон. Монголдоо эрүүл мэндийн үйлчилгээ авдаг болмоор байна. Гадаад руу явдаг иргэд ихэссэн. Байдаг зүйлээ аваад явдаг. Эрүүл мэндийн тогтолцоог сууриар нь өөрчлөх хэрэгтэй. Төр, хувийн хэвшилд ялгаагүй эрүүл мэндийн даатгал ашиглая гэдгийг дэмжиж байна.Манай тогтолцоонд өөрчлөлт хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг хийснээр нь цалинжуулах хэрэгтэй. Өнөөдөр манай нэг сувилагч 2 хүний ажил хийж байгаа. 2019 оны төсөвт ажлын гүйцэтгэл, ачаалал гээд хэд хэдэн зүйлийг харж цалин олгох асуудлыг хийнэ.