Бат-Эрдэнэ.Б 2018.05.11 | Сайт: Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ:Том төсөл хөтөлбөрийн гэрээг буруу хийвэл намтайгаа унана

Өнөөдөр /2018.05.11/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна

Татварын шинэчлэлийг хөгжүүлэх, бизнесийг орчныг сайжруулах, иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн эрсдэл даах чадварыг бэхжүүлэх, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлэх, бодит салбарын өсөлтийг дэмжих тэргүүтэй  төсөл дэх зорилтот арга хэмжээг авч хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгмийн хөгжилд  тодорхой дэвшил гарна хэмээн тооцсон байна. Тухайлбал, эдийн засгийн бодит өсөлт 8 хувь, инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 6.1, Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн өрийн түвшин 2019 онд 55.3 хувь, ажилгүйдлийн түвшинг 7.5 хувиас хэтрүүлэхгүй байх нөхцөл бүрдэнэ гэв. Урт хугацааны тогтвортой өсөлт чухал гэдгийг Сангийн сайд танилцуулгынхаа үеэр цохон тэмдэглэсэн.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Санхүүжилтийн эх үүсвэрээ сайн тавьж, төлөвлөлтөө сайн хийх ёстой. Өртэй холбоотой асуудалд, анхаарч хөрөнгө оруулалтан дээрээ анхаарах хэрэгтэй. Төсөв, мөнгөний бодлогоо сайн хиймээр байна. Орон нутагт иргэдэд хүлээлт байна. Бүтээн байгуулалтаа хүлээж байна. Төсвийн хөрөнгө оруулалтаар сайн ажил хийгдээгүй засаж сайжруулах ажил хөдөө орон нутагт их байна. Том төслөө хөдөлгөх хэрэгтэй. Зөв хийвэл ард түмэн хүлээж авна. Буруу хийвэл намтайгаа унаж байна.