Сумъяабазар.Д Ж.Бат-Эрдэнэ 2018.05.11 | Телевиз: МҮОНТВ

Нарийн Сухайтын ордод нүүрс олборлогчид төмөр замын хөрөнгө оруулалт хийх санал гаргалаа

УУХҮ, БОАЖ,  Зам тээврийн хөгжлийн  сайд нар болон орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд Өмнөговийн Гурвантэс суманд ажиллаа. Тодруулбал, Нарийн Сухайтын ордод үйл ажиллагаа явуулж буй  ААН-үүдийн үйл ажиллагаатай танилцсан байна.  Энэ талаар Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.

Зам тээврийн  хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ: Хөрөнгө оруулалт хийж буй уул уурхайн компаниудаа Монголын төмөр замтай нийлүүлээд явах схемийг ярилцлаа.  Төр 51%, Хувийн хэвшил 49%-ийн эзэмшин, 49% талдаа уурхайнууд нэмэгдээд орох бололцоо харагдаж байна.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар:  Цаг хугацаатайгаа уралдаж, бодит нөхцөл байдалд тулгуурласан шийдвэрүүдийг цаашдаа гаргаад явах ёстой.   Засгийн газрын түвшинд асуудлыг хэлэлцэн ойрын хугацаанд шийдвэр гарна гэж үзэж байна.