Х.Нямбаатар 2018.05.11 | Телевиз: МН25-р суваг

УИХ-ын гишүүд өмгөөлөгчдийн үгийг сонсоно

УИХ-ын таван гишүүнээс бүрдсэн ОУ-ын парламентын холбооноос ирсэн бичигт хариу өгөх үүрэг бүхий, түр хорооны гишүүд С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт ял эдлээд байгаа иргэдийн өмгөөлөгчтэй уулзана.  Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн  Х.Нямбаатар:  Дахиж ОУ-ын парламентын удирдах зөвлөлийн хэлсний дагуу шүүхийг шинээр хуралдуулж, шүүн таслах ажиллагааг ахин явуулах, ОУ-ын ажиллагчдыг оролцуулах зэрэг нь  боломжгүй.  Мөрдөн шалгах хороо байгуулах нь үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал юм.  Энэ ажлын хэсэг бол үүнээс илүү эрх мэдэлгүй байна.