Тэрбишдагва.Д 2018.05.12 | Телевиз: Рояаль телевиз

“Хөдөлмөрийн гараа” өдөрлөгийг зохион байгууллаа

“Чингис Со Са” цогцолбор дээр мэргэжлийн боловсрол, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийг  олон нийтэд танилцуулж, “Хөдөлмөрийн гараа” өдөрлөгийг зохион байгууллаа. Энэ өдөрлөгт  УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва  оролцсон юм.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:  Өнөөдөр ЕБС төгсөж буй хүүхдүүдийн 80% нь Их, дээд сургуульд элсэж байна. Үүнээс 79,6% нь ажил хөдөлмөр эрхэлдэг.  Мэргэжлийн сургууль төгсөж буй хүмүүсийн хувьд эрэлт, хэрэгцээ их байна.  Улс орны хөгжилд мэргэжилтэй боловсон хүчин чухал юм.