Д.Сарангэрэл 2018.05.12 | Телевиз: МҮОНТВ

“Сувилагч чамдаа баярлалаа” хандивын тоглолт боллоо

Өнөөдөр ОУ-ын сувилагчдын өдөр болж байна. Монголын сувилагчдын нийгэмлэгээс “Сувилагч чамдаа баярлалаа” хандивын тоглолтын гурав дахь жилдээ зохион байгууллаа. Энэхүү энэрэнгүй үйлсийг дэмжихээр 3000 гаруй сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн хүрэлцэн иржээ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Өнөөдөр бид зам харгуй, байшин барилга, уул уурхай гээд үндсэн том  эдийн засгийн салбар руугаа анхаарлаа чиглүүлнэ. Гэхдээ эхний ээлжид нийгмийн салбарын ажилтнуудын цалин, урамшууллыг эхний ээлжид тавина. Мөн ажил хөдөлмөрийн нь бодитоор үнэлэх чиглэлээр Засгийн газар ажиллаж байна.