Х.Нямбаатар 2018.05.12 | Телевиз: МН25-р суваг

Х.Нямбаатар: Хулгай хийсэн хүн өөрийнхөө дансаар хэзээ ч гүйлгээ хийхгүй

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар 2010-2012 оны хооронд ашигт малтмалын лиценз сэргээж, хууль бусаар хөрөнгөжсөн 22 шүүгчийн гэр бүлийн 125 хүний мэдээллийг шалгуулах хүсэлтийг прокурорт гаргасан. Хуулийн байгууллагаас төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа энэ хэргийн талаар тэрээр хууль, шүүхийн байгууллагад улс төрчид нөлөөлж байгаа учраас шалгах ажиллагаа явагдахгүй байна гэдгийг илэрхийлсэн байна.  

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Би 22 шүүгчид хамаарал бүхий 125 хүний хөрөнгө орлогын мэдүүлэг, данс зэргийг шалгах хүсэлт гаргасан. Гэтэл энэ үйл ажиллагаа хийгдэхгүй байна. Хулгай хийсэн хүн өөрийнхөө дансаар хэзээ ч гүйлгээ хийхгүй. Өөртөө хамааралтай хүмүүсээр л дансаа гүйлгэдэг. Энэ бо тогтсон жишиг юм. Мөн энэ хууль бус тогтолцоо цаанаа хэдхэн эзэдтэй.  Сонгууль дөхөхөөр тодорхой хүмүүсийн ганц худагт түр хугацаагаар хорьдог. Сонгууль дуусахаар гаргадаг.