2018.05.12

Ц.Даваасүрэн: Манайх арбитрын шүүх дээр очихоос айх зүйл байхгүй

Татварын ерөнхий газраас 155 сая америк долларыг Оюутолгой компанид татварын акт болгон тавьсан ч энэ асуудал маргаантай байна. Тус компани 10 сая америк долларыг нь л хүлээж зөвшөөрсөн нь хоёр тал арбитрын шүүхийн хаалга татах шалтгаан болж байна. Энэ талаар зарим гишүүд байр сууриа илэрхийллээ.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: 2014, 2015, 2016 онуудад Оюутолгой компани ААН-ийн албан татвараар  140 гаруй тэрбумын татвар төлдөг байсан. 2017 онд 14 тэрбумыг төлсөн. Энэ бол зардлаа өсгөөд байгаа хэрэг. Хяналт тавьж суугаа манай төлөөллүүд хангалтгүй ажиллаж байна. Энэ мөнгөө авахын төлөө ажилладаг байх хэрэгтэй. Төлөхгүй тохиолдолд арбитрын шүүхэд өгөөд явах хэрэгтэй. Манайх арбитрын шүүх дээр очихоос айх зүйл байхгүй.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:  100% Монголын талд ашигтай байгаад, нөгөө тал нь алдагдалтай ажиллана гэж байхгүй. Тиймээс  Хаана алдсан байна, хэрхэн сайжруулах вэ? гэсэн асуудлыг ярьж байна.