Д.Сумъяабазар 2018.05.12 | Телевиз: NTV

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөвт өртөг өсжээ

Дорноговь аймгийн Алтанширээ суманд Засгийн газар БНЭУ-тай хамтран газрын тос боловсруулах үйлдвэр барихаар болсон. Тус үйлдвэрийг ирэх гурван жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.  Энэ талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар байр сууриа илэрхийллээ.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: Энэ асуудлыг МУ-ын Засгийн газар 1,2 тэрбум долларын хэмжээнд  үйлдвэрийн үйл ажиллагаа явуулах боломжтой гэдэг байр суурийг хөрөнгийн эх үүсвэрийг санхүүжүүлж байгаа талуудад хэлсэн. Газрын тос боловсруулах үйлдвэрийн үйл явц хэвийн явагдаж байгаа бөгөөд 2022 оны эцсээр ашиглалтад оруулна гэсэн зорилготой ажиллаж байна.