Амгаланбаатар.Х 2018.05.12 | Телевиз: NTV

МҮЭХ-ноос сануулах суулт хийлээ

МҮЭХ-ноос өчигдөр 1 цагийн турш сануулах суулт зохион байгууллаа.  Хэрэв төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэхгүй бол ирэх долоо хоногийн Мягмар гарагт хамтарсан ажил хаялт зарлахаар мэдэгдэв. Энэ талаар МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат байр сууриа илэрхийллээ

МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат:  2-р улиралдаа багтаж, цалин нэмэх асуудлын  хэлэлцэнэ хэмээн Засгийн газар мэдэгдсэн. Тэгтэл одоо 10-р сард буюу 4-р улирал гэсэн зүйл ярьж байна.  Энэ бол цаг хугацаа хожих, бодит нөхцөл байдлыг үнэлэхгүй байгаа хэрэг юм.