Цэрэн.Б 2018.05.12 | Дүүргийн Хэвлэл мэдээллийн алба

Хан-Уул дүүрэг урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж ажиллахаар боллоо

Хан-Уул дүүрэг урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж ажиллахаар боллоо

Монгол Улсад өнгөрсөн 10 жилийн хугацаанд 33 мянга орчим байгалийн аюулт үзэгдэл, гамшиг, осол тохиолдож, үүний улмаас 2300 орчим хүний амь эрсдэж улсын хэмжээнд 1 их наяд 70 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Энэ нь иргэдийн болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг дутмаг байдагтай холбоотой.

Мэргэжлийн байгууллага болон төр захиргааны удирдлагууд хамтдаа энэ тоо баримтыг бууруулахад хамтран ажиллахаар өчигдөр “Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлье-ХАМТДАА ШИЙДЬЕ” зөвлөгөөнийг Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Онцгой байдлын хэлтэс хамтран зохион байгууллаа. 

Мэргэжлийн байгууллага болон төр захиргааны удирдлагууд хамтдаа энэ тоо баримтыг бууруулахад хамтран ажиллахаар өчигдөр “Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлье-ХАМТДАА ШИЙДЬЕ” зөвлөгөөнийг Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Онцгой байдлын хэлтэс хамтран зохион байгууллаа. 

Зөвлөгөөнд нийслэл, дүүргийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн гишүүд, Онцгой байдлын асуудал хариуцсан шат шатны байгууллагын төлөөлөл, 16 хороодын албан хаагчдаас бүрдсэн 250 гаруй хүн гамшиг ослын бэлэн байдалд нэгдсэн юм.

“Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлье-Хамтдаа шийдье” зөвлөгөөнөөр мэргэжлийн байгууллагын оролцоотой иргэд, олон нийтэд зөв мэдээлэл хүртээх, гарч болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх “Зөвлөмж”-ийг гаргалаа.

 Иргэд, хүүхэд багачууд аливаа аюул, ослын үед амь насаа хэрхэн хамгаалах, бусдад анхны тусламж үзүүлэх, болзошгүй эрсдэлийн үед хаана, хэнд хандах, гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлаа хэрхэн хангах мэдлэг чадвар, дадлыг эзэмшүүлэх, аюул осолгүй, эрсдэлгүй ирээдүйг би болгож чадахын төлөө төр захиргаа болон мэргэжлийн байгууллага, иргэд олон нийт хамтран ажиллах юм.

Зөвлөгөөнд оролцогчдоос “Гал түймэр унтраах аврах анги” нэмж байгуулах /Хан-Уул дүүрэгт 3 анги байнгын бэлэн байдалд ажилладаг/, Ногоон бүсэд амарч, зугаалж байгаа иргэдэд ойн болон гамшгийн тухай хууль журмыг танилцуулсан ухуулга сурталчилгааг зохион байгуулах, өсвөр үе, залуучуудад гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх боловсрол олгох сургалт, дадлагыг зохион байгуулж байх тал дээр санал, хүсэлтээ илэрхийлж байлаа.

Богдхан уулын дархан цаазат газрын захиргааны төлөөлөгчид Богд хан уулын 23 амыг самнах хүн хүч дутмаг тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажлыг сайжруулах зорилгоор нисдэг камер /дрон/, гал унтраах багаж, техник хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч өгөхийг хүсэж байсан юм.

Ийнхүү төр-иргэн, хувийн хэвшил, олон улсын болон төрийн бус байгууллагатай харилцах харилцааг бэхжүүлж, иргэдийн аюулгүй, эрүүл орчинд амьдрах нөхцөл бололцоог хангасан аюулгүй, амар тайван, “Эко” дүүрэгт амьдрахын тулд зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг бүх нийтээр дагаж мөрдөн, албаны болон иргэдээс гаргаж байгаа санал санаачлагыг бодлогын хүрээнд дэмжин, хамтран ажиллахаар болж “Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлье-Хамтдаа шийдье” зөвлөгөөн өндөрлөсөн юм.