Б.Цэрэн 2018.05.12 | Дүүргийн Хэвлэл мэдээллийн алба

“Эко дүүрэг” 16500 мод тарих ажлаа эхэллээ

“Эко дүүрэг” 16500 мод тарих ажлаа эхэллээ

 Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн төр захиргааны байгууллагын албан хаагчид 2018 оны хаврын мод тарих ажлаа эхэллээ.

 “Эко дүүрэг” зорилтын хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тарьсан мод арчилгаанд илүү ач холбогдол өгч ажиллах, төр хувийн хэвшлийн байгууллага аж ахуйн нэгжийг гадна тохижилтоо ногоон байгууламжаар хийхийг уриалан ажиллаж байна.

“Хүн бүхэнд цэвэр агаар, Мод бүхэнд ус” уриатай хаврын мод тарилтын нээлтийн ажиллагаанд ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг даргын орлогч А.Амартүвшин, ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын алба, ЗДТГ-ын дэргэдэх хэлтэс албадын албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Хан-Уул дүүрэг шинээр 16500 ширхэг мод тарих ажлыг төлөвлөсөн бөгөөд өнөөдөр эхэлсэн “Мод тарих өдөр” зургадугаар сар хүртэл үргэлжлэх юм.