Г.Занданшатар 2018.05.14 | Телевиз: NTV

Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааг энэ онд багтаан хөрөнгийн биржид гаргана

Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааг энэ онд багтаан хөрөнгийн биржид гаргахаар болжээ. Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар байр сууриа илэрхийлэв.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар : Ард иргэддээ эзэмшүүлсэн 1072 ширхэг хувьцааны асуудлыг Засгийн газар үнэлгээг нь тогтоох, зах зээлд гаргах, бүртгэлжүүлэх зэрэг ажлыг эрчимтэй хийж байна. Энэ ондоо багтаан хөрөнгийн бирж дээр ажиллах зорилт тавин ажиллаж байна.