2011.03.03

Д.Тэрбишдагва: Нэг нам, найз нөхөд гэлтгүй санал, шүүмжлэлээ хэнээс ч эмээхгүй хэлнэ

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын намрын чуулганаар Хвгжлийн банкны хуулийг баталж Засгийн газарт эрх олго-сон. Энэ банкны хуулийн төслийг батлах үед та цөөнх болж буйгаа хэлж хурлаас гарч байсан. Санал зөрөлдсөн гишүүд байгаа болохоор Хөгжлийн банкны хуульд нэмэлт оруулах ажлын хэсгийг байгуулах тухай ярьсан. Энэ ажил ямар шатандаа байна?

-Эх оронд том бүтээн байгуулалт өрнөх гэж байгаа үед түүнийг санхүүжүүлэх Хөгжлийн банк зайлшгүй шаардлагатай. Ер нь ийм банктай болъё гэж олон жил ярьсаар саяхан л шийдэгдлээ. Дэлхийн олон орон хегжлийн банк байгуулсан арвин туршлага, түүхтэй. Зарим нь ийм банк байгуулаад амжилтад хүрч байхад нэг хэсэг нь алдаж оносон нь ч бий. Германы хөгжлийн банкны талаар нэлээд судалж үзлээ. Аливаа улс орон хөгжлийн загварыг гаргаж, бодлогыг тодор-хойлдог Хөгжлийн яам, санхүүжилтийн асуудлыг шийдэх Хөгжлийн банктай байх ёстой гэж үзэн Хөгжлийн банкны хуулийн төслийг анхнаас нь дэмжсэн хүний нэг нь би. Засгийн газраас Хөгжлийн банкны хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Тэр төсөлд засч сайжруулах зүйл их байсан учраас УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж ажилласан юм. Энэ ажлын хэсэг Хөгжлийн банкны хуулийн төсөлд 40 гаруй саналыг оруулан сайжруулж баталсан.

-Таны санал зөрчилдсөн нэг асуудал үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зүйл дутагдаж байна гэсэн. Үүнийг яаж нөхөх вэ?

-Хөгжлийн бодлогоо Хөгжлийн банкны хуультайгаа уяж өгөх ёстой. Зөвхөн төмөр зам,авто. зам, аж үйлдвэрийн цогцолбор, орон сууцны хөтелбөр зэрэг хэдэн том төслийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлээд, хувьчлах хэрэгтэй, боллоо гэж хязгаарлалгүй гадаадын зээл тусламжийг хэрхэн үр ашигтай ашиглах, дэлхийн зах зээлээс хөрөнгө босгох, тэр хөрөнгийг ямар салбарт түлхүү зарцуулах гээд хөгжлийн асуудлыг холбож өгмөөр байгаа юм. Одоо бид гадаадын хөнгөлттэй зээл тусламжийг бүтээн байгуулалт, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг дэмжих чиглэлээр нийгэмдээ үр өгөөжтэй шингээх хэрэгтэй байна. Сүүлийн үед ОХУ, БНХАУ, Япон, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Европын банк, Олон улсын хөдөө аж ахуйн төсөл, хөтөлбөрүүдээр маш их хэмжээний хөрөнгө манай улсад орж ирж байна. Гадаадаас орж байгаа хөрөнгийг ийм зүйлд зарцуулна гэсэн чиглэлийг Засгийн газар гаргаж УИХ хэлэлцээд баталж өгч байгаа. Гаднаас авч байгаа зээл тусламжийг улс орны хөгжилд түлхэц өгөх салбарт зарцуулахыг зорьж байгаа учир энэ асуудлыг Хөгжлийн банкинд хариуцуулах хэрэггэй гэж бодож байна. Мөн Монгол Улсын төсөв мөнгөний боломж нэг үеэ бодвол эрс сайжирсан. Сургууль, эмнэлэг барих, авто зам тавих, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих гээд хөрөнгө оруулалтад чамгүй их мөнгө төсөвлөдөг. Энэ хөрөнгийг яам, Тамгын газар. агентлагаар дамжуулан жижиг, дунд үйлдвэр, бүтээн байгуулалтад зориулан хуваарилж байна. Хөрөнгө оруулалтанд зарцуулж байгаа хөрөнгийг төрийн байгууллагаар дамжуулахгүй, Хегжлийн банкнаасаа санхүүжүүлж байвал илүү үр дүнтэй гэсэн санал дэвшүүлсэн юм. Улсын төсөв татвар төлөгчдийн татвараас бүрддэг. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихээр зээл олгохоор төсөвт тусгадаг. Гэтэл энэ нь жинхэнэ эзэндээ хүрэхдээ нэлээд өндөр хүүтэй болоод очдог. Энэ нь арилжааны банкныхан болон эрх мэдэлтнүүдийн давхар эрх ашиг, авлига зэрэг нөлөөлөөд зээлийн хүү нэмэгддэг биз.

-Таны гаргасан саналыг Засгийн газар хүлээж авсан уу?

-Энэ бүх хөрөнгийн үүсвэрийг Хөгжлийн банктайгаа уялдуулъя гэдгээ Сангийн сайдтай ярилцаж, санал солилцсон. Засгийн газар, Сангийн сайд зарчмын хувьд дэмжиж байгаа ч Хөгжлийн банкийг шинээр байгуулж байгаа болохоор хөдөө орон нутагт өөрийн сүлжээ бүрдээгүй байна гэж байна лээ. Зээлийн хүүг бууруулах талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан ажиллая гэсэн. Энэ ажлын хэсгийг би өөрөө ахалж ажиллана гэж бодож байна. Бүтээн байгуулалтын хөрөнгийг Хөгжлийн банкаар дамжуулж, зээлийн хүүг бууруулан ажлын байр нэмэгдүүлж байжлажилгүйдэл, ядуурал багасна. Тиймээс ажлын байр бий болгож, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн уйлдвэрлэж байгаа зээлдэгч нарт хүү багатай зээл өгөх хэрэгтэй. Төрийн бодлогоор ажлын байр олноор бий болгодог жижиг, дунд үйлдвэр, томоохон аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, зохицуулалт хийх шаардлагатай байна.

-Хөгжлийн банкны хуулийг батлахад хувьчлахгүй байх гэсэн заалт оруулах саналтай гишүүд байсан. Гэвч энэ тухай хуульд оруулаагүй. Тэгэхээр хэззэ нэгэн цагт Хөгжлийн банкийг ХОТШ, Зоос банкных шиг хувь заяа дайрахгүй гэх баталгаагүй болж байна. Улс төрийн бүлэглэл хуваагаад хүртчихийг үгүйсгэхгүй шүү дээ?

-Хөгжлийн банк нь Засгийн газрын банк. Тэгэхээр Засгийн газар зөв авч явах ёстой. УИХ-аас асар их итгэл найдварыг Засгийн газарт өгч зээл олгох баталгааны дээд хэмжээг тогтоож өглөө. Хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг нь тодорхой болгосон. Одоо хэр хариуцлагатай ажиллахаас л шалтгаална. Хууль батлаад байдаг ч хэрэгжилт нь хангалтгүй байгаад сэтгэл зовинож байна. Хөгжлийн банкны хууль сайн болсон ч хэрэгжүүлэхдээ улс төрийн нөлөө, хувь хүний амбиц, элдэв тохироо орчихгүй бол зөв гольдролоор ажиллах бололцоотой. Засгийн газраас өргөн барьсан Хөгжлийн банкны анхны хуулийн төсөлд хяналтгүй байхаар тусгасан байсан юм. Үүнийг хэлэлцэх явцад өөрчилж хяналтын хэлбэрийг оруулсан.

-Ямар механизмыг бүрдүүлж өгсөн гэж?

-Хөгжлийн банкны хяналтын систем, төлөөлөн удирдах зөвлөлд нь иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулахгээд хариуцлагын тогтолцоог тодорхой болгосон. Одоо хуулийг гууль болголгүй хэрэгжүүлэх л ёстой. Засгийн газарт ийм их итгэл найдвар өгч байгаа үед Хөгжлийн банкийг хувьчлах тухай асуудал ойрын хэдэн жилдээ яригдахгүй байлгүй дээ. Харин Засгийн газар итгэл алдаж Оюутолгойн гэрээ, Төмер замьн талаар төрөөс баримтлах бодлого, Тавантолгой дээр адцаа гаргасан шиг ажиллаж болохгүй. ' Аливаа хуралдаан дээр ярьж танилцуулахдаа арьсаа хамгаалж уран гоё үгсийг цуглуулж яриад, элдэв тайлбар хийгээд сууж байж болохгүй. Оюу олгойн гэрээг байгуулахад ашиг сонирхлын зөрчлийг жинхэнэ утгаар нь харуулсан шүү дээ. Тухайлбал,АНУ-ын Толдмон Сакс" банк "Айвен-хоу майнз"-ын хувыдаа эзэмшигч байхад Оюутолгойн гэрээнд Засгийн газрын зөвлөхөөр авч ажиллуулсан. Үүнийг нь мэдсээр байж дахиад Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн хувьцааг олон улсын зах зээлд гаргахад зөвлөх банк, спонсороор тус банкийг сонгосон байна. Ашиг сонирхлын зөрчилтэй, емнө нь хууль бус, буруу зввлөгөө өгч байсан банкийг страте-гийн том орд дээр зөвлөхөөр дахин сонгосон нь харамсалтай. Үүнд УИХ, ард түмэн хяналт тавих ёстой. Парламентаас гаргасан шийдвэрийг Засгийн газар ёсчлон биелүүлэх үүрэгтэй.

-УИХ-д ашиг сонирхлын зөрчил байгаагаас баталсан хууль нь амьдралд хэрэгжих боломжгүй гэсэн шүүмжлэл дагуулах нь их. Дөнгөж баталчихаад араас нь нэмэлт, өөрчлөлт оруулж л байдаг. Намрын чуулган завсарлахаас өмнө нэг өдрийн дотор 30 гаруй хуулийг нэг амьсгаагаар баталсан нь эхнээсээ шүүмжлэл дагуулаад байгаа. Тухайлбал, Тэмдэгтийн хураамжийн тухай хууль байна. Бизнес эрхлэх орчинг хаан боогдуулсан, нөгөө яриад байдаг ажлын байраа багасгах нь гээд шүүмжлэл тасрахгүй байна?

-Чуулганы завсарлагаанаар Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг судалж байна. Маш их зөрчилтэй заалтууд оруулжээ. Тодруулж хэлбэл, найман нэрийн барааны дэлгүүр тэмдэгтийн хураамжид жилд 165,000 төгрөг төлж байсан бол шинэ хуулиар 10 сая 250,000 төгрөг болж өссөн, тамхи согтууруулах ундаа худалддаг аж ахуйн нэгжүүдийн тэмдэгтийн хураамж нь өмнө мөрдөж байснаас 639-1212 дахин нэмэгдсэн, жилд 10 сая төгрөгийн ашигтай ажилладаг аж ахуйн нэгж 60-70 сая тегрөгийн тэмдэгтийн хураамж төлөхөөр, мөн иргэний үнэмлэхээ алдаж үрэгдүүлсэн гээгдүүлсэн хүчингүй буюу ашиглах боломжгүй болгосноос дахин олгоход 1500 төгрөг байсныг 25000 төгрөг болгож нэмэгдүүлсэн мөртлөө байгаль орчинд онцгой хор хөнөөлтэй, онц аюултай бодис байгалийн нөхөн сэргээгддэг болон сэргээгддэггүй баялаг ашигт малтмалын олборлолт, үйлдвэрлэл импортод тэмдэгтийн хураамжийг бага ноогдуулсан гээд маш олон жишээ баримтуудыг дурьдахаар байна. Тиймээс иргэд. бизнес эрхлэгчид цухалдаж байна. Хаврын чуулган эхлэхээр Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Бодит амьдрал дээр хэрэгжих боломжгүй зүйл баталсан учир тэр алдаагаа засч өөрчлөхөөс аргагүй. Хэрэв Засгийн газар, хууль санаачлах субьектүүд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барихгүй бол бидний хэсэг гишүүд санаачлан УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөөд байгаа.

-Ашиг сонирхлын зөрчилдөө автан монополь аж ахуйн нэгжүүдээ тэтгэсэн хууль болсон гэдэг үнэн болж таарах нь ээ?

-Зөвхөн Тэмдэгтийн хураамж ч биш зарим хуульд лобби ороод байдаг тал бий. Нэг жишээ л гэхэд ЗО тэрбумтөгрөгийг ямаан дөгех алдарт хууль баталж байсан шүү дээ.

-МАН-ын дөрвөн гишүүн намынхаа даргад хандан ил захидал илгээсэн. Үүнээс болж намын дэргэдэх залуучуудын байгуу ллагынхан жагсаал хийж нэр бүхий гишүүдийг хөөх хэрэггэй гэж байсан. Захидал илгээсэн дөрвөн ГИШүүнТЭЙ намын ларга С.Батболд уулзсан уу?

-Уг нь ажлаа сайжруулаач. арга барилаа өөрчлөөч гэж байр сууриа илэрхийлэх, захидал бичих нь ардчилсан нийгэмд айж цочоод байхаар содон зүйл биш шүү дээ. Бид дөрөв намынхаа эв нэгдлийг хангахад анхаараач ээ, Оюутолгойн гэрээ хэлэлцээрийг эргэж хармаар байна, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон гэсэн асуудал тавьсан. Үүнд эмзэглэхээр зүйл байхгүй. Харамсалтай нь, зарим нэг хүн буруу зөрүү ойлгосноос болоод асуудлыг хурцатгаж жагсаал хүртэл зохион байгуулуусан. Намын дарга С.Бат-болд биднийг хүлээн аваад "Та бүхний тавьсан асуудалд буруу алга. Алдаагаа засч залруулах ёстой. Харин намын Их хурлаа хийгээд удаагүй байгаа болохоор Онц их хурлыг зарлах боломжгүй. Бусад шаардлагыг нь судалж үзнэ анхаарна гэсэн. Намын даргын хэлсэн, ярьсан зүйл нь хэрэгжээсэй гэж бодож байна. УИХ-ын гишүүд их ч ярьдаг, асуулга тавьдаг ч ажил хэрэг болохдоо тааруу байна. Бид байдлыг ажиглаж байна. Зарим хууль болон Тавантолгой, Оюутолгойн талаар саналаа оруулна. Буруу зүйл хийгээд, ажил хэрэг нь явахгүй байвал нэг намынхан, найз нөхөд гэлтгүй санал бодол, шүүмжлэлээ хэнээс ч эмээхгүй хэлнэ. Үүнийг шүүмжлэл гэхээсээ илүү шаардлага, зөвлөмж гэж хүлээж авах хэрэгтэй. Магтаалдаа хэтэрхий бялуурч, хааяа хатуухан үг хэлэхээр цочирдоод. шүүмжлэл хэлсэн хүнийг буруутан болгох гэх юм. Нэгнээ худлаа мөн ч их маггах юм. Магтсанаар улс орон сайн сайхан болоод, ард иргэдийн амьдрал сайжраад байгаа нь зүйл харагдахгүй байна. Харин тэр бялдуучилж байгаа нөхдийн амьдрал дээшилж, сайжирч байгаа л байх.

-Та нам, эвсэл, найз нөхөд гэлгүй үгээ хэлнэ гэж байна. Шүүмжлэл хэлснээ эсэргүү болгодог болсон. Саяхан хүртэл даргадаа ил захидал илгээсэн та дөрөв эсэргүү болж намаасаа хөөгдөх дээрээ тулсан биз дээ. Дахиж ийм эрсдэлтэй зүйл хийхээс эмээхгүй байна уу?

-Түүх бүхний бодит гэрч байдаг. Шударга үнэн хэзээ нэгэн цагт ил болж ялдаг. Сонин хэвлэлээр эсэргүү гишүүд гэж бичсэн байсан. Шударга зүйл, эх орон, ард түмнийхээ төлөө дуу хоолойгоо хүргэж байгаа юм чинь юунаас эмээх вэ дээ. Биднийг эсэргүүцэн "талбай дээр жагсаал хийж байх үед би Сонгинохайрхан дүүргийн 5000 ахмадыг хүлээж авч уулзалт хийж таарсан. Ойр дотны хүмүүс санаа нь зовж юу болоод байна вэ утасдаж байсан. Тухайн үед би сүртэй юм болохгүй байх гэж итгэж байсан болохоор санаа зовоогүй ээ. Байдал намжсаны дараа хэвлэлээр гарсан мэдээллийг уншиж байхад анхаармаар зүйлүүд нэлээд байсан шүү.

-Ямар анхаармаар зүйл байсан юм бэ?

-Тавьсан асуудлыг намын дарга хүлээж авсан болохоор дахин дахин сөхөж яриад баймааргүй байна. Гэхдээ айгаад дуугүй болчихлоо, намын даргатайгаа уулзаад амаа бариулчихлаа гэж ойлгож болохгүй.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.