Д.Сумъяабазар 2018.05.14 | Телевиз: TV9

Багануурын цахилгаан станцыг барихын тулд дотоодын эрчим хүчний горимыг өөрчилнө

Багануурын 700 мегабайтын хүчин чадалтай дулааны цахилгаан станцыг барихын тулд дотоодын эрчим хүчний хүчин чадлыг өөрчлөх шаардлагатай байгааг салбарын сайд нь онцлов.

УУХҮ-ийн  сайд Д.Сумъяабазар:  Багануурын станц дээр хамгийн түрүүнд технологийн асуудал яригдаж байна. 700 мегабайтын хүчин чадалтай шугамыг манай эрчим хүчний шугам бол дийлэхгүй.  Тиймээс бид технологийн горимын өөрчлөлт хийхээс өөр гарцгүй байна.  Үүнийг өөрчилбөл  Багануурын төслийг дэмжих боломжтой.