Д.Сумъяабазар 2018.05.14 | Телевиз: МН25-р суваг

Үйлдвэрийн усны хэрэгцээний 90 хувийг дахин ашиглах технологи нэвтрүүлж эхэллээ

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй ажлын хэсэг МУ-ын нүүрсний экспортын 50 хувийг бүрдүүлдэг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нүүрсний ай савд ажиллажээ. Манай орны хувьд уул уурхайн нөөцийг дагаад байгаль экологийн асуудал үүсдэг.  Ажлын хэсэг усны нөөц, нүүрсний тээвэр, төмөр замын дэд бүтцийг эрчимжүүлэх чиглэлээр ажилласан байна.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: Үйлдвэрийн усны хэрэгцээний 90 хувийг дахин ашиглах технологи нэвтрүүлж ажиллаж байна.  Үүн дээр холбогдох яаманд нь хэлж, тодорхой нэг ойлголт, шийдлүүдэд хүрнэ.