2018.05.14

“Нэг Хэнтий- Нэгдмэл хүч” шилжин явах цомын эздийг тодруулна

Хэнтий аймгийн залуучуудын дунд  “Алтан цом” спортын V их наадам МУБИС-ийн биеийн тамирын их сургуульд боллоо.  2013 оноос хойш зохион байгуулагдсан энэхүү спорт наадамд Хэнтий аймгийн 20 сумын 700 гаруй тамирчид оролцсон байна.  

УИХ-ын гишүүн Н.Учрал: Энэ спортын наадамд Хэнтий аймгийн сумуудын төлөөлөл хүрэлцэн ирж, Улаанбаатар хотноо Алтан цом наадмыг зохион байгууллаа. Энэ тэмцээн нь жил бүр уламжлал болгон нээлттэйгээр зохиогддог.