Ц.Цогзолмаа 2018.05.14 | Телевиз: TV9

"Дээд боловсролын шинэчлэл- Багшийн хөгжил" сэдэвт эрдэм шинжилгээний боллоо

БСШУСЯ болон Ховд их сургууль хамтран “Дээд боловсролын шинэчлэл багшийн хөгжил”  эрдэм шинжилгээний бага хурлыг Ховд аймагт зохион байгууллаа.  2008 оноос хойш 6 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус хурал нь өнөөдрийг хүртэл үргэлжилсэн байна.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа:  Орон нутгийн их дээд сургуулиудын  нийгмийн өмнө хүлээж буй үүрэг бол үндэсний боловсон хүчинг бэлтгэх юм. Тиймээс  эдгээр сургуулиудын үүрэг маш чухал. Тухайн орон нутагт ажиллаж, амьдрах салбар салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэхдээ чанарын хувьд ахиц гаргах  ёстой.  Маш олон дээд боловсролтой хүүхдүүд төгсөөд ажилгүй болж хувирч байна. Үүнийг бид анхааран ажиллаж орон нутгийн их дээд сургуулиудын сургалтын чанар, сургуулийн материаллаг бааз, багш нарын ур чадвар зэргийг дээшлүүлэх чиглэлд энэ удаагийн семинар зөвлөгөөн нэлээн бодитой, үр дүнд хүрэх зорилготойгоор хийгдэж байна.