Эрдэнэ.С 2018.05.15 | Сонин: Монголын мэдээ

АН-ынхан ард түмнээ сонсоно

АН-ынхан ард түмнээ сонсоно

АН-аас санаачлан бүтэн сарын хугацаанд зохион байгуулах "Монголоо сонсъё" үндэсний аян өчигдөр нээлтээ хийлээ. Намын шинэчлэл, үзэл баримтлал, бодлого, үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хүргэж, ард түмнээ сонсох зорилготой эхлүүлсэн аяны хүрээнд ҮБХ-ны гишүүд 21 аймаг 330 сум, нийслэлийн есөн дүүрэг, 152 хороонд хүрч ажиллах юм байна.

Нээлтэд УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, З.Нарантуяа, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Хэрэг эрхлэх газрыг Дэд дарга Н.Ганибал, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа болон ҮБХ-ны гишүүд, орон нутагт ажиллах менежерүүд, аймгийн Ардчилсан намын дарга нар оролцсон юм.

"Монголоо сонсъё" аян нэг сарын хугацаанд үргэлжлжх бөгөөд ирэхн сарын 15-нд өндөрлөнө. Улмаар бүх тайланг нэгтгэж, ҮБХ-ны хурлаар хэлэлцэн дүгнэх аж. Мөн Ардчилсан намын үзэл баримтлалын шинэчилсэн төслийг аяны хүрээнд орон даяар хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.

Анхан шатны байгууллага, гишүүд, дэмжигчидтэйгээ нягт уялдаа, холбоотой ажилллах, боловсон хүчнийг чадавхжуулах, өнөөгийн эрх баригчдын хийж, хэрэгжүүлсэн ажил, мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар ард түмний саналыг сонсохоор тус аяныг зохион байгуулж байгаа гэдгээ Ардчилсан намын удирдлагууд нээлтийн үеэр онцолж байлаа.                                                                           Р.ӨНӨРТОГТОХ