С.Эрдэнэ 2018.05.15 | Телевиз: Bloomberg TV Mongolia

С.Эрдэнэ: Зээлийн хүүд хязгаар тогтоох хуулийн төслийг өргөн барьсан

АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ  Bloomberg  телевизийн Мөнгөний урсгал мэдээллийн хөтөлбөрт “Зээлийн хүүд хязгаар тогтоох хуулийн төслийг” талаар  тодруулга өглөө.

- Зээлийн хүүд хязгаар тогтоох хуулийн төсөл нийгэмд анхаарал татсан хэвээр байна. Уг төслийн гол зорилго нь юу вэ?

-Өнөөдөр  Зээлийн хүүгийн хязгаар тогтоох нийгэм,  эдийн засгийн шаардлага бий болсон.  Манай улсын иргэдийн ихэнх нь зээлгүй иргэн, ААН байна. Мөн иргэд, ААН байгууллага зээлээс илүү зээлийн хүүгийн дарамтад өртөж байна.