Х.Нямбаатар 2018.05.15 | Телевиз: MNCTV

СХД-ийн 26-р хорооны нутаг дэвсгэрт 1500 мод тарилаа

УИХ-ын гишүүн Х. Нямбаатарын санаачилгаар  СХД-ийн 4, 5 болон 26-р хорооны нутаг дэвсгэрт 1500 мод тарьсан байна. СХД-ийн Улаанчулуутын хогийн цэгийг ойн бүс болгохоор зорьж байна. Энэ хүрээнд хогийн цэгийг мод тарьж зүлэгжүүлэхээр Х.Нямбаатар сангийнхан ажилласан байна.

 УИХ-ын гишүүн Х. Нямбаатар: СХД-ийн 26-р хорооны нутаг дэвсгэрт Улаанчулуутын хогийн цэг байдаг. Бид энэ цэгийн хамгаалалтын цэгийг нь ойн бүс болгоё, моджуулъя гэсэн төлөвлөгөө ноднин жилээс эхлэн төлөвлөж, бэлтгэл ажлаа ханган энэ жил эхэлж байна.  Баянбүрд компаниас 50%-ийн хөнгөлөлтэйгээр  3 сая төгрөгийн модыг авч тарьж байна.