С.Амарсайхан 2018.05.16 | Телевиз: МҮОНТВ

НИТХ-ын дарга С. Амарсайхан Нийслэлийн бүтээн байгуулалтын талаар ярилцлаа

НИТХ-ын дарга С. Амарсайхан МҮОНТ-ийн Цаг үе үеэл бодол нэвтрүүлэгт Нийслэлийн бүтээн байгуулалтын үйл ажиллагааны талаар ярилцлаа.  

-          Нийслэлд энэ жил ямар бүтээн байгуулалтууд хийгдэж байна вэ?

-          Хаврын улиралд хийж бүтээх төсөл хөтөлбөрүүд олон бий. Зарим хөтөлбөрүүд нь эхнээсээ хэрэгжээд явж байна. Тухайлбал: Зам дэд бүтэц, Гүүрэн гарц замын, Яармагийн гүүр, Замын цагдаагийн гүүрэн гарцын уулзвар,  Туул голын гүүр, гэх мэт томоохон дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжээд явж байна.