Ч.Улаан 2018.05.16 | Телевиз: С1

Дубайн гэрээнд Аудитын шалгалт хийнэ

Дубайн гэрээнд Аудитын шалгалт хийхээр болжээ. Тус гэрээнд МУ-ын эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн хэд хэдэн зүйл заалт бий. Энэ талаар  УИХ-ын гишүүн Ч.Улаан байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ч.Улаан:  Дубайн гэрээнд  57 зүйл заалт бий. Үүнээс 30 орчим заалтыг цааш нь хэрэгжүүлээд явах боломжтой. Харин 20 гаруй нь Монголын талын эрх ашгийг хөндсөн. Мөн 5,6 зүйл заалт бол Монгол улсын эрх ашгийг ноцтой зөрчсөн байна. Нэн даруй хугацаа алдалгүй засах ёстой заалтууд бий. Үүнийг хууль хяналтын байгууллагууд  шалгаж, тогтоох хэрэгтэй.